Төмөр каркастай угсармал хаусын давуу талууд:

1. Зөөврийн орон сууц хэмээх давуу тал:

Хувийн орон сууцыг зөөврийн маягаар барьж болдог. Үүний тулд байшингийн өргөн 3м хүртэл, урт нь 12м хүртэл байхад хангалттай. Мөн түүнчлэн байшингийн жин хөнгөн бөгөөд бат бөх байх шаардлагатай тул төмөр каркастай Канад хаусын технологиор барих нь зүйтэй.

- Нүүдлийн соёл иргэншилтэй байсан Монгол хүний сэтгэхүйд хамгийн их тохирсон сууц бол зөөврийн орон сууц юм. Төмөр каркастай угсармал байшин нь хүссэн үедээ нүүлгэн шилжүүлж болдог хөнгөн чанарын орон сууц юм.

- Өөрийн гэсэн орон сууцгүй хөдөө орон нутгаас хотод шилжин ирсэн иргэд болон эзэмшил газар нь ойрын ирээдүйд хот төлөвлөлтөнд орсон гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах,

- Уул уурхай, барилга зам, газар тариалан, цэргийн анги, геологи, худаг ус, эрдэм шинжилгээний экспедици, тууврын болон отрын малчдын сууц болгохоос гадна явуулын ажилчдын байр, гал тогоо, албан өрөө, лаборотори зэрэг зориулалтаар ашиглах,

2. Эрчим хүчний хэмнэлттэй хэмээх удаах давуу тал

- Дулаалгатай SIP хавтан нь хана, шал, таазаар алдах дулааны алдагдлыг 80 хувь бууруулна. Учир нь 15см зузаан дулаалгатай хана 150 см зузаан тоосгон ханатай тэнцэх хэмжээгээр дулаан тусгаарладаг.

- Өнөө үед дэлхий олон орон цаг агаарын төрөл бүрийн орчинд эрчим хүчний хэмнэлт үүсгэхийн тулд төмөр каркастай угсармал байшинг өргөнөөр барьж байгуулж байна.

- 200 мм зузаан дулаалгатай ханы дулааны тусгаарлалт 5.05K· м2 /W байгаа нь 49см зузаан тоосгон ханаас 742% иар илүү . Өвөлдөө дулаан, зундаа сэрүүн. Эрчим хүчийг 60 % хэмнэнэ.

3. Эдийн засгийн хэмнэлттэй хэмээх гуравдугаар давуу тал

- Угсралтын хугацаа богино тул барилга угсралтын хугацааг 1.5 аас 2 дахин хэмнэнэ.

- Өндөр мэрэгжлийн барилгын ажилчин (өрлөгчин, засал чимэглэлчин, мужаан гэх мэт) шаардахгүй. Угсармал бэлэн хийцүүдийг угсралтын зааварчилгаа болон ажлын зургийн дагуу угсрахад хялбар.

- Төмөр каркастай байшинг Улаанбаатар хотын мөнх цэвдэгтэй газар барьж болно.

- Модон хийцийн үйлдвэрт 1.4 м3 хаягдал мод гарч байхад тийм хэмжээний төмөр хийцийн үйлдвэрлэл явуулахад 0.1 м3 хаягдал төмөр гарна.

- Стандартын дагуу төмөр каркасыг 61 см-ийн зайтай багана босгон хийдэг бол модон каркасыг 47 см зайтай баганачилдаг. Энэ нь эдийн засгийн хэмнэлт үзүүлэх нэг жишээ болно. Мөн төмөр каркасыг холбохдоо шууд болтоор боох буюу гагнадаг бол модон каркас углуурга гаргах, наах, хадах гэх мэт цаг хугацаа, ур чадвар шалгасан ажиллагаа их шаарддаг.

- Хана, шал, тааз, дээврийн хийц нь хөнгөн жинтэй тул өндөр өртөгтэй, хүнд даацын бетонон суурь шаардахгүй. Төмөр каркас нь модон каркаснаас 1/3 дахин хөнгөн байдаг.

- Төмөр нь өнөөдөр барилгад хэрэглэж буй материалууд дотроос хамгийн бат бөх бөгөөд олон дахин ашиглагддагаараа онцлог юм.

- Төмөр каркастай байшингийн дулааны эсэргүүцэл модон каркастай байшинтай харьцуулбал 3-9% доогуур байдаг.

4. Байгаль орчин, эрүүл мэндэд хоргүй хэмээх дөрөвдүгээр давуу тал

- Төмөр каркастай технологи нь барилгын талбай бохирдуулахгүй.

- Хаягдал төмрийг 100% дахин боловсруулна.

- Модон байшинг барихын тулд ¼ га газрын мод хэрэглэдэг бол тийм хэмжээний төмөр каркастай угсармал байшин барихад 3 ширхэг хуучин суудлын тэрэгний хаягдал төмөр хэрэглэнэ.

- Шал, хана, таазны хийцийн төмөр каркас нь хортон шавьжинд идэгдэхгүй. Гадна орчины нөлөөллөөс үүсэх мөөгөнцөр, хөгцрөл явагдахгүй.

5. Бат бөх, чанартай хэмээх тавдугаар давуу тал

- Төмөр каркасын хийцийг үйлдвэрлэхдээ, компьютер удирдлагааар програмчлагдсан суурь машин дээр 100 м ±0.001м нарийвчлалтайгаар хэмжилт хийж, тасалдаг тул барилгын тэгшхэм онцгой нарийн бөгөөд нягт нямбай болдог.

- Чанарын үзүүлэлт тогтвортой барилгын хийцүүдийн нэг бол төмөр каркас юм. Олон улсын барилгын кодын дагуу төмөр хийцийн түүхий эдийн сонголтыг хийдэг. Үүнд: Ханы хийц (R01.1.1, R01..1.1(4), R01...4.1, R01...4.5- R60), хөндлөвчүүдийн хийц (R505), шувуун нурууны хийц (R804), тулгуурын хийц (R804.1.) гэсэн Олон улсын барилгын кодоор бэлтгэгдсэн төмөр хийцүүдийг ашиглана.

- Каркасыг холбохдоо гагнах, болтоор боох, тавлаж хадах зэрэг аргуудыг хэрэглэдэг.

6. Удаан жилийн эдэлгээтэй, аюулгүй хэмээх зургаадугаар давуу тал

- Газар хөдлөлтөнд тэсвэртэй байдаг. АНУ-ын Гавайн арал, Калифорн муж, Хятад улсын Сы Чуан, Чин Хай муж, Япон улс зэрэг газар хөдлөлтийн онцгой бүс нутагт энэ технологийг өргөн хэрэглэж байна.

- Төмөр каркасын материал нь галваньжуулалт хийж, 450°C-д хайлуулсан цинкээр өнгөлсөн байдаг тул удаан жилийн турш зэврэлт өгдөгггүй. Ийм төмөр эдлэл 200 жилийн настай гэж АНУ-ын барилгын экспертүүд тооцоолжээ.

- Төмөр каркас нь галын аюулд үл өртөх барилгын материал юм.

- Үндсэн хийц 70 жил, төмөр каркас 200 жил.

- Салхины даралт тэсвэрлэх дээд хэмжээ: 1.5KN/ м2 Салхины хурдны дээд хэмжээ: 50 м/цаг

- Цасны даралтын дээд хэмжээ: 1.55 KN/ м2 .

- Дизайн загвараас шалтгаалан 1-4 цаг.

- Газар хөдлөлтийн хурд тэсвэрлэлт: 0.4g Газар хөдлөлтийн хүч 9 балл.

- Байшингийн хана тааз шалны хавтангуудыг ус чийг үл нэвтрүүлэх материалаар хамгаалдаг тул өрөөний чийг 40-70% багасгана.

7. Загвар сайн, тохь тухтай хэмээх долоодугаар давуу тал

- Захиалагч хүссэн үедээ дотор өрөөний зохион байгуулалтыг хялбархан өөрчилж болно. Дотор ханыг задлаад шилжүүлэх, нэмж хасах боломжтой.

- Гадна хана 65dB , дотор хана 44dB –ийн дуу чимээн тусгаарлах тул амар тайван нам гүм орчиныг бүрдүүлнэ.

- Нэгэнт баригдсан байшинг өргөтгөж томруулах, нүүлгэн шилжүүлэх, давхар нэмэх, багасгаж хуваагаад олон жижиг байшин болгож болно.

- Талбай ашиглалт сайн. Дулаалга сайтай нимгэн хана сууцны талбайг 5%~10% ихэсгэх боломжыг бүрдүүлнэ.