Нарны цацраг:

Монгол орон цэлмэг тэнгэр тунгалаг агаартай учир нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацаа их 2600-3300 цаг. Нарны гийгүүлэлт нь нарны өндрөөс шалтгаална. Тус орны төвийг дайрах 48 градусын өргөрөгт 6-7-р сард 60-660, 12-1-р сард 20 орчим градус байна. Хойшлох тутам нарны тусгалын өндөр багасч урагшлах тутам ихсэнэ. Олон жилийн дунджаар тус оронд жилийн 230-260 хоногт цэлмэг, 50-70 хоног бүрхэг, нарны нийлмэл цацраг 4000-4800 K/cal. Хойд хэсгийн уулархаг нутагт 4000-4500 K/cal, Говьд 4500-4800 K/calбайдаг. Энэ нь сар болон улиралаар харилцан адилгүй бөгөөд өвөл бага зун их байна. Жилийн 6-р сард их 12,1 сард бага байна. Энэ зүй тогтол нь хойноосоо урагшлахдаа нэмэгддэг (100-140K/cal, 1см 2). Агаарын орчил урсгал: Манай орон хойд хагасын сэрүүн бүсэд орших учир дундад өргөрөгийн эх газрын агаарын орчил хөдөлгөөн зонхилно.

Монгол орны агаарын орчил хөдөлгөний онцлог нь бүх л жилийн турш эх газарлаг агаар давамгайлж агаарын цулс баруун хойд талаас голчлон орж ирдэг.

Монгол орны хувьд хүйтэн улиралд хойд туйлын агаарын масс, дулаан улиралд дулаан бүсийн агаарын цулс зонхилох тул тухайн үеийн уур амьсгалыг тодорхойлдог. Жилийн хүйтэн улиралд эх газар далайгаас илүү хөрөхийн хамт Туйлын хүйтэн агаар нэвтрэн орж ирэн их хүйтэрч Төв Азийн их даралтын мужийг үүсгэнэ. ИНХ, Увсын хотгорт хамгийн их даралт нь 1054.7 мб хүрдэг. Тэгвэл жилийн дулаан хагаст үүний эсрэг байдал бий болдог. Төв Азийн эх газар наранд хүчтэй халж баруун өмнийн дулаан бүсийн халуун, хуурай агаар орж ирэн циклоны нөлөө идэвхжинэ. Агаарын даралт энэ үед 760 мб болдог. Энэ бүхэн нь тэнгэр цэлмэг, өвлийн улирал урт бөгөөд хүйтэн, зун нь халуун хур тунадас нийтдээ бага агаарын халуун, хүйтэн жил байтугай нэг хоногийн дотор эрс өөрчлөгдөж улиралын ялгаа тод илэрч, хавар намрын улирал богино, шилжилтийн байдалтай болно. Энд температурын хувьд эрс тэс байна.

Уур амьсгалын ерөнхий тодорхойлолт. (Агаарын температур)

Монгол орон эх газрын гүнд д.т.д их өндөрт өргөгдсөн явдал нь өвлийн улиралыг урт, хүйтэн, зуны улирлыг дулаан болгож хоногийн ба жилийн температур алгуураараар нэмэгдэнэ. Агаарын жилийн дундаж температур олон жилийн дунджаас авч үзэхэд ерөнхийдөө -5.30- 40 -ийн хооронд хэлбэлзэнэ. Гэхдээ хойт нутгуудаар хасах, өмнөх нутгуудаар эерэг утгатай байна. Жилийн дундаж температурын хэлбэлзэл 100 хүрч байгаа нь уур амьсгалын эрс тэс шинжийг илтгэнэ. Жилийн хамгийн хүйтэн сар нь 1 сар бөгөөд дундаж темератур нь -16- 350 ын хооронд хэлбэлзэнэ.

Гадаргын байдал хотгор гүдгэрээс шалтгаалж уулархаг нутагт -25 -350, талархаг нутагт -15- 200 байна. Ижил өргөрөгт орших нутгуудад -8-120хүйтэн байна. Хойноос урагшлах тутам буурна. Гэхдээ энд хотгор гүдгэрийн нөлөө их байна. Тухайлбал: ИНХ-т -30 - 340(Ховд, Увс), уулархаг газар -200- аас хэтрэхгүй. Хамгийн их хүйтэн нь Архангайн Тариатат -36 -500, Завханы Тосонцэнгэлд -50 -530 хүрч байжээ. Уулархаг хойд хагаст жилийн 210-250 хоног хүйтэн байх бөгөөд -250-с дээш хүйтэн 100-105 хоног, тал нутагт 190 хоног хүйтэн байснаас 25-30 хоног нь -250- их хүйтэн байсан байна.

Хамгийн дулаан сар нь 7-р сар бөгөөд сарын дундаж температур нь 15-250, энэ үеийн температурын нэг онцлог нь тэр өргөрөгт орших бусад орноос бага (д.т.д өндөрт), үнэмлэхүй их температур уулархаг хойд хагаст 35- 390, говьд 37-410байна.

Температурын 300 дээш утга нь хойт хагаст 7-10 хоног, Говьд 30-39 хоног байна. Эндээс үзэхэд халуун хүйтний зөрөө их бөгөөд 1-7 сарын дундаж температурын 50- 600үнэмлэхүй их температур 80 - 900 хүрдэг. Өдөр шөнийн температурын хэлбэлзэл хавар, намрын улиралд их бөгөөд дундаж температур нь 25 -350хүрнэ.

Температурын өөр нэг онцлог бол температурын хоногийн явц тод илэрдэг явдал юм. Энэ нь хамгийн их нь үдээс хойш 14- 15 цагийн үед, бага нь нар мандахаас өмнө өглөөний 5-6 цагийн үед ажиглагдана. Агаарын температурын тархалтанд илрэлээ олдог эх газрын уур амьсгалын онцлог дулаан улиралд(хавар, намар) гэнэтийн хүйтрэлт олонтоо тохиолдоно. Хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа богино бөгөөд ууулархаг нутаг 90-110 хоног, Говьд 140-150 хоног байна. Дулааны хангамж нь агаарын хоногийн дундаж температур 100-с дээш байх үеийн температурын нийлбэр юм. Энэ нь дунджаар 1000-30000байна. Уулсын дээд биеэр 4000, Ойт хээрт 1000 -20000, Говьд 30000 байна. Эдгээр нь уур амьсгалын эх газарлаг шинжийг харуулдаг. Уур амьсгалын эх газарлаг шинжийг Ивановын томъёогоор тодорхойлдог. Үүнд:

К= А* 100
6.33 j Оросын эрдэмтэн Иванов уур амьсгалын эх газарлаг шинжийг 6 хувааж үзсэн. Үүнд:
1. Далайн (эх газарлаг шинж) < 100
2. Сулавтар эх газарлаг (100-130)
3. Эх газарлаг (131-165)
4. Дундаж эх газарлаг (166- 205)
5. Эрс эх газарлаг(206- 250)г
6. Хэт эх газарлаг(250>) Манай орон 200-300-гийн утга хооронд байх ба эрс эх газарлагаас, хэт эх газарлаг шинжид орно. Уур амьсгал нь байгалийн шинжээс хамаарч газар бүрт харилцан адилгүй байна.

Хур тунадас:

Эх газрын гүнд, уулсаар хүрээлэгдсэн, далайгаас алслагдсан байх тул хур тунадас багатай. Мөн энд уур амьсгалын горим агаарын орчил хөдөлгөөн нөлөөлдөг. Эсрэг циклоны үед (11-3-р сард) хур тунадас бага бөгөөд жилд орох хур тунадасны 10 -15 хувь оногдоно. Дулааны үед (4-10 сар) хур тунадасны 85-90 хувь нь унах бөгөөд 30-65 хоног нь бороотой байдаг. Дулааны улиралд хур тунадасны ихэнх нь унадаг нь эрс тэс уур амьсгалтай нутгийн нэг гол шинж юм.

Хур тунадасны хувиарлалт гадаргын байдлаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл: энэ нь гадарга өндөрсөх тутам нэмэгддэг. Манай орны хувьд урдаасаа хойш, баруунаас зүүн тийшлэх тутам нэмэгдэнэ. Манай орны хойд хагасд 200-300 мм, Говьд 100-200мм түүнээс ч бага тундас унана. Хангай, Хөвсгөл, Хэнтий, Алтайн уулсын дээд биеэр 400-500мм, уулс хоорондын хөндийд 200-300мм, хээр талд 150-200мм, Говь цөлийн бүсэд 150-100 мм түүнээс ч бага байдаг. Харин Дорнод тал 270-280мм байна. Хур тунадасны хувиарлалтанд уулсын хажуу бэл, зүг зовхис нөлөөлнө. Уулын салхин тал ба баруун хойд, хойд хажууд тунадас илүү унана. Хойд нутгаар жилийн 60-70 хоног, өндөр уулсын хөндийд 40-60 хоног, Говьд дөнгөж 30 хоног бороотой. Хоногийн явцад 2 max (Үдээс хойш, өглөөгүүр), 2 min (Шөнө, өглөө) үе ажиглагдана. Мөн улиралаар ялгаатай байдаг бөгөөд (Зун 6 сар 8 сарын эх) харин өвөл, хавар бага. Ууршуулах чадвар хойд хэсэгт 561-732мм, Дорнод хэсэгт 723-822мм, Говьд 915-1304мм-ийн хооронд хэлбэлзэнэ. Уур амьсгалын хуурайшиж байна уу, үгүй юу гэдэг асуудал эндээс үүдэн гардаг.

Улирал ялган тогтоох тухай:

Монгол орны уур амьсгалын нэг онцлог бол жилийн дөрвөн улирал ээлжлэн солигддог явдал юм. Гэхдээ манай орны нутагт улиралын эхлэх, дуусах, үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг.

Өвлийн улирал урт бөгөөд хүйтэн, зун нилээд халуун, хавар намрын улирал богино шилжилтийн байдалтай байна. Улиралын шилжилт тод ялгарахгүй болохоор эхлэх, дуусах хугацаа тодорхой нарийн тогтоогдоогүй.

Э.М.Мурзаев, Ш,Цэгмид нар хүмүүсийн дээр үеэс дагаж ирсэн хуанлийн тооллыг баримтлан (гурав, гурван сараар) тогтоосон байдаг. Бодит байдалд (ХАА-д) ойртуулах зорилгоор агаарын хоногийн дундаж температурыг (0 0) давулиралын ялгааг үндсэн хоёр үеэр (халуун, хүйтэн) тодорхойлжээ. Улиралыг тогтоох олон арга бий. Үүнд:

1 . Нарнаас ирэх цацрагын өндөр
2. Агаарын температур тодорхой заагийг давах хугацаа.
3. Цас хайлах, тогтох хугацаа
4. Уур амьсгалын иж бүрэн арга. (Федеров, Баранов) Энэ арга нь ямар нэг хэв шинжийн агаар шинээр илрэх буюу арилах чанарын өөрчлөлтийг баримталдаг. Дундаж өргөргийн нутагт тогтоохдоо зуны улиралыг хүйтрэлгүй дулаан агаар илрэх, харин өвлийг дулаан цаг агаар бүрэн арилах энэ өөрчлөлтөөр тогтоожээ. Хавар намрыг 00-ыг дайрч гарах цаг агаарын байдлаар тодорхойлно.
5. Синоптик арга. Манай орны хувьд 2-р аргыг сонгон авах нь ашигтай юм. Гэхдээ агаарын хоногийн дундаж температур ямар нэгэн тодорхой хэмжээг дайрч гарах үеийг тухайн газар нутгийн онцлог, аж ахуйн хэрэгцээ шаардлагад тохируулан сонгож авах нь зохимжтой юм.

Манай орны хувьд дундаж температур 5- 100-г давж дээшлэх доошлох хугацааг гол үзүүлэлт болгон улиралыг тогтооно.

— Өвлийн улирал нь (-5 -50) хооронд (дээшлэх, доошлох) хугацааг хамарна.
— Зуны улирал нь (10+ 100) хооронд (дээшлэх, доошлох ) хугацааг хамарна.
— Хаврын улирал (-5 + 100) хооронд (дээшлэх)
— Намрын улирал ( +10- 50) хооронд (буурах) шилжилтийн үеүүдийг хамруулан үзнэ.

Үүнчлэн улиралын дотор шинж чанараараа өөр хоорондоо ялгаатай өвөрмөц онцлог үеүүд байдаг бөгөөд үүнийг улиралын хөгжлийн үе гэнэ. Үүнийг дараах байдлаар дөрвөн үе болгоно.