Хямдхан бөгөөд хурдан зөөврийн хаус угсрах арга

siding

Үйлдвэрлэгч дулаалгатай метал хавтангийн уртыг захиалагчийн хүсэлтээр хийж өгнө.

 

siding

Зөөврийн дулаалгатай хаус барихад үндсэн 3 төрлийн материал орно. Цаг агаарын бүс болон өвөл зуны зориулалтаас алтгаалан 50мм - 150мм ийн зузаан ханатай үйлдвэрлэнэ. Хамгийн нэг гол давуу тал нь энэхүү байшинг өвөл зуны аль ч улиралд барьж болно. Үүнээс гадна бага хэмжээтэй хаус барьж байгаа тохиолдолд барилгын суурь хийх шаардлагагүй. Дунд зэргийн хэмжээтэй буюу 2-3 давхар хаус барьж байгаа бол суурийг двухтавраар хийж өгөх нь хурдан бөгөөд зардал хямд болно.

Угсралт хийх дараалал

Үйлдвэр дээр очиж нэг өдрийн дотор 4 ажилчин 2,44м х 6,1м хэмжээтэй байшинг ажлын 8 цагт дуусгаж байгааг хараад үнэхээр их биширлээ. Манай сайтын эрхэм зочин танд өвөл зуны улиралд хэрэглэж болох энэхүү гайхамшигт зөөврийн байшинг хэрхэн угсарч байгааг танилцуулъя.

siding

Юуны өмнө урьдчилан төлөвлөсөн зургийн дагуу 50*50мм юм уу эсвэл 100*100мм гэх мэт хэмжээний квадрат төмрөөр үндсэн каркасыг босгоно. Каркас угсралтын ажил 4 цаг.

siding

Шал хийхдээ 15-18мм-ийн зузаан өнгөт хавтан буюу OSB хавтан хэрэглэнэ.

Технологийн анхааруулга: Шалны хавтанг суулгахдаа дулаалгын жийргэвч материал (өөрийн сонголтоор) хийж өгнө. Энэ нь ус чийгэнд үл эвдрэх резин болон зөөлөн полимер материал байвал сайн. Эсвэл цонхны хөөс, силикон цавуу хийж болно. Шалны каркасын хоорондын зайг 30,5см - 61см-ийн зайтай хийвэл хавтан дээгүүр хүн явахад хотолзохгүй сайн талтай. Шал угсралтын ажил 1,5 цаг

siding

Дараа нь таазны дулаалгын хавтанг угсарна. Хугацаа 1 цаг

siding

Зураг дээр: Таазны угсралт хийсэн байдал.

Технологийн анхааруулга: Дулаалгатай төмөр сайдингийн өргөний хэмжээ 38 см байдаг. Хэрэв та байшингийн өргөний хэмжээгээ зүсэлт хийхгүйгээр тааруулбал илүү найдвартай бөгөөд цаг хугацаа хэмнэнэ. Өөрөөр хэлбэл 3,8м-ийн өргөн байшинд 10 эгнээ дулаалгатай төмөр сайдинг орно гэсэн үг.

siding

Зураг дээр: Таазны доторлогоо дулаалгыг хийж байна. Хугацаа нэг цаг

Технологийн анхааруулга: Байшингийн таазаар хамгийн их дулаан алддаг. Иймд таазны дулаалгын хамгийн сайн хийж өгөх хэрэгтэй. Боломжтой бол 150мм-ийн зузаан хөөсөнцөр хийыж өгсөн ч болно. Ингэсэнээр зундаа сэрүүн өвөлдөө дулаан байх нөхцлйиг хангана.

siding

Дээврийн ажил хийхдээ зураг дээр байгаа чулуутай хар цаасыг хэрэглэх нь зүйтэй. Ажлын хугацаа 1,5 цаг

Материалын онцлог: Энэ хар цаас нь наранд халах тусам түүнд түрхсэн битум нь халж, хоорондоо барьцалдан наалддаг. Удаан жилийн эдэлгээтэй бөгөөд Эрээн хотод 30 юань/кв.м үнээр худалдаалж байгаа. Саарал, ногоон, улаан хүрэн зэрэг өнгөний сонголттой байдаг.

siding

Ханыг хөөсөнцөрөөр дулаалсан байдал.

Технологийн анхааруулга: Орон нутгийн цаг агаарын нөхцлөөс хамаарч, хананд хийх хөөсөнцөрийн зузааныг сонгох хэрэгтэй. Зөвхөн зуны улиралд хэрэглэх буюу зөөврийн хөнгөн сууц барих гэж байгаа бол 50мм зузаан байхад болно. Харин өвөл зуны зориулалттай бол 100-150 мм зузаан EPS хөөсөн болон мөн хэмжээний талтай квадрат төмөр сонгоно.

siding

Үйлдвэр дээр өрөө хоорондын тусгаарлагч хана хийж болно.

siding

Байшингийн EPS хөөсөнцөрийн дулаалгын ажил гүйцлээ. Одоо дулаалгатай метал хавтан, гипсэн хавтан, OSB хавтан, цавуутай хар замаск гэх мэт дотор заслын ажил хийхэд бэлэн.

siding

Зураг дээр: Байшингийн дотор талын ханыг дулаалагатай төмөр хавтангаар хийсэн байгаа нь харагдаж байна. Үүнийг хийсний дараа ямар нэгэн нэмэлт заслын ажил шаардагдахгүй.

Технологийн анхааруулга: Ханы дулаалганд 50мм, 100мм, 150 мм-ийн зузаан EPS хөөсөнцөр хавтанг хийж өгнө.

siding

Гадна ханы хавтанг тогтоохын өмнө доод талын амалгаа хийх төмөрыг каркасандаа угсарна. Хугацаа 10 мин span>

siding

Зураг дээр гадна ханы дулаалгатай метал хавтангийг угсарч байгаа нь. Хугацаа 4 цаг

siding

Гадна ханы өнгөлгөөний ажил дууссан байдал.

siding

Хаалганы хэсгийн ажил 30 мин

siding

Цонхны хүрээ амалгааг суулгаж байгаа нь. Үйлдвэрээс зориулалтын хүрээг захиалж болно. Хугацаа 30 мин

siding

Манай байшин бэлэн боллоо. Одоо цонх хаалга хийх л үлдлээ. Онцлог нь энэ байшинг өвөл зуны аль ч улиралд хийж болох бөгөөд машинаар зөөвөрлөн хүргэж болно. Байшинг захиалагчийн газар дээр хүргэж өгсөний дараа хаалга цонхыг хийж өгнө.

Ангол улсад барьсан спортын цогцолборын барилга

siding

Спорт цогцолборын төмөр каркас угсарч байгаа байдал

siding

Энэхүү аварга том спорт цогцолборыг маш богино хугацаанд угсарсан.

 

siding

Спорт цогцолборын ар талаас харсан байдал

siding

Спорт цогцолборын урд талаас харсан байдал