Дулааны эсэргүүцэл гэж юу вэ?

Дулааны эсэргүүцэлийг барилга ба барилгын үйлдвэрлэлд R value хэмээх хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Аливаа материалын дулааныг эсэргүүцлийг тодорхойлохдоо нэгж хугацаанд нэвтрэн гарах дулааны температурын алдагдалыг харьцуулан үнэлнэ. Дулааны дамжуулалтанд материалын зузааны хэмжээ ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл:

Барилгын хана, шал, тааз, дээврээр дулаан алдагдуулахгүйн тулд дулаан эсэргүүцэл ихтэй дулаалгын материалаар дулаалга хийж өгнө. Ингэсэнээр гадна халуун болон хүйтэн агаарын урсгал дулаалгын материалаар дамжин өнгөрөхдөө тодорхой хэмжээний дулааны эсэргүүцэлтэй тулгарч, температурын хэмжээнд өөрчлөлт орно. Энгийн утгаар ойлгох юм бол зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэн агаарын урсгал дулааны хүчтэй эсэргүүцлийн улмаас байшинд үл нэвтэрнэ.

Нэг инч буюу 2.54 см зузаан материал дулааны дамжуулалт бага байвал дулааны эсэргүүцэл сайн байна гэж ойлгож болно.

Барилгын дулаалгыг ихэвчлэн шилэн хөвөн, EPS хөөсөнцөр, XPS хөөсөнцөр, чулуун хөвөн, даавуу, хонины ноосоор дулаалдаг. Барилгын хана, шал, дээвэр зэрэг хийцүүдийг дулаалах стандарт хэмжээ харилцан адилгүй байна. Эдгээр дулаалгын материалуудын дулааны эсэргүүцэл харилцан адилгүй байдаг.

Дулааны эсэргүүцлийг тоон утгаар ойлгохын тулд R value хэмээх хэмжигдэхүүнийг хэрэглэнэ. Дулааны эсэргүүцлийн тоон утга өндөр байх тусам дулааны алдагдал төдий чинээ бага байна гэсэн үг.

Дулааны эсэргүүцлийн норм хэмжээ

АНУ-ын газар нутгийг цаг агаарын 7 бүсэд хуваадаг. Нэгдүгээр бүсэд халуун уур амьсгал давамгайлдаг бол 7-р бүсэд хүйтэн уур амьсгал давамгайлна.

АНУ-ийн цаг агаарын хамгийн хүйтэн бүс нутаг (Зураг дээр : 6 ба 7 р бүс нутаг ) болох Канадтай хил залгаа мужууд болон Аляскийн хойг (7- р бүс ) нь Монгол орны цаг агаарын бүс тэй ижил төстэй гэж ойлгож болно.

Энэ бүс нутагт барьж байгуулж байгаа барилга байгууламжийн дулааны эсэргүүцэл нь дээврийн хонгилд R49- R60, таазанд R30- R60, хананд R13- R21, шал R25- R30 байх нь зүйтэй гэж судлаачид тодорхойлсон байна. Иймд Монголчууд бид ч гэсэн дулааны эсэргүүцлийн энэ тоон утгыг өөрсдийн барьж байгаа байшинд хэрэглэж болно.

Байшингийн дээврийн хөндийн дулаалгын материалын дулааны эсэргүүцэл АНУ-ын инчийн системээр R-38 байх ёстой гэж үзвэл метрийн СИ системд бол 38 *0.176= 6.7 болно.

Хамгийн их дулааны эсэргүүцэлтэй дулаалгын материал юу вэ?

Энэ бол Монгол хонины ноос.

Монголчууд бид Тэнгэрээс заяатай их азтэй хүмүүс юм. Цаг агаарын эрс тэрс ( Зундаа халуун, өвөлдөө хүйтэн ) уур амьгалтай Төв Азийн өндөрлөгт оршин сууж байгаа боловч бурханаас бидэнд хонь хэмээх буянт малыг хайрласан нь нэн азтай.

Мянга мянган жил өвөг дээдэс маань Эклогийн хамгийн их дулааны эсэргүүцэлтэй хонины ноосоор гэрээ дулаалж, эсгий хийж байсан үндэсний уламжлал маань хахир өвлийн хүйтэнд дулаахан өнөтэй өвөлжсөөр иржээ. Гэтэл эдүгээ байгаль экологид хорт нөлөөгүй дулаалгын материалын эрэл сурал болж байгаа 21-р зуунд амьдарч байгаа бидэнд хонины ноос хэмээх алтан эрдэнийг жил бүр хэдэн зуун мянган тонноор нь байгаль эх маань бидэнд хайрлаж байна.

Зураг дээр: Хонины ноосоор дулаалсан байдал. Энэ бол дэлхийн дээр байгаа цорын ганц экологийн цэвэр дулаалгын материал бөгөөд хамгийн өндөр үнэ хүрдэг. Европод бол зөвхөн мөнгөтэй хүн л байшингаа хонины ноосоор дулаалж чадна.