Бохир зайлуулах сестем 120 гаруй жилийн өмнө Францад зохион бүтээгдсэн бөгөөд үүнээс өмнө Араб, Турк зэрэг хэд хэдэн орны эртний орд харшид бохир зайлуулах системтэй ижил төстэй технологи хэрэглэж байсан байна. Эдүгээ энэ хүү систем нь улам бүр боловсронгуй болж дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгдэх болжээ.

Ингээд бохир зайлуулах системын талаар товч зөвлөе. Халдваргүйжүүлэгч бохирын систем (septic sewage system) нь 1920 он гэхэд АНУ-д нийтлэг хэрэглээний зүйл болж 1940-өөд оноос төвийн холболтгүй газарт баригдсан барилгын хөгжилд чухал нөлөө үзүүлж, улам бүр боловсронгуй болсон байна. Эдүгээ АНУ-д л гэхэд 40 сая ийм систем ашиглагдаж байна. Мөн Герман, Канад, Австрали, Европын орнуудад өргөн хэрэглэгддэг. Сүүлийн үеийн энэ систем нь орчин үеийн modular house –д өргөн хэрэглэгдэх болсон. (Угсармал бүтээцтэй орон сууц.)

Олон улсад энэ систем нь хэд хэдэн боловсронгуй технологи байдаг.

Эдгээр систем нь Хими, Биологи, Механик гэсэн үндсэн 3 ангилалтай байдаг. Орчин үеийн бохир зайлуулах систем нь химийн элемент хэргэлэхээс эрс татгалзаад байгаа бөгөөд энэ нь өртөгийн хувьд бусад системээсээ өндөр болдог.

Системийн зорилго нь бохир хаягдалыг химийн болон биологийн аргаар задалж, ялгаран тунасан шингэн хэсгийг нь газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлэн шүүж, улмаар хөрсний усанд тэнцэх хэмжээний усыг гаргахад чиглэдэг.

Технологи – ажиллах зарчим

Бохирын систем нь тунгаагч сав буюу сепик танк, шүүлтүүрийн хэсэг, шингээгч хэсэг гэсэн 3 үндсэн хэсэгээс бүрддэг.

Энэхүү бохирийн систем нь:

Механик
Биологи
Хөрсний гэсэн үндсэн 3 дамжлагтай цэвэрлэгээг хийдэг.

Механик цэвэрлэгээ:

Онолын хувьд 24-48 цагийн дотор тунгаах сав руу урсан орсон бохирын хүнд хэсэг нь тунгаагч савны ёроолд лаг давхрага болон тогтоно. Харин хөнгөн хөөс, тостой хэсэг нь хөөсөн давхарга болж дээгүүрээ хөвдөг бөгөөд дээрх хоёр давхаргын дунд ялгаран тогтож, шүүгдсэн усан давхарга нь тунгаагч савны гарах хоолойгоор дамжин шүүлтүүрийн хэсэг рүү урсах ёстой. Үүнийг “механик цэвэрлэгээ” гэдэг. Үүгээр ч зогсохгүй бохир нь анаэробик бактерийн нөлөөгөөр хатуу хаягдал, хөөсөн болон лаг давхаргын 90 орчим хувь нь байнгын задралд орж нягтардаг. Тунгаагч савны эзэлхүүн болон хэрэглэгчийн тооны харилцаанаас шалтгаалан тунгаагч савыг 3-5 жил нэг удаа цэвэрлэх шаардлагатай.

Биологийн цэвэрлэгээ:

Бохир усан хаягдал нь шууд тунгаагч сав руу урсан ордог. Тунгаагч савны вакуум орчинд орсон бохирын найрлага дахь хүчилтөрөгчийн процесс зогсож, бохир хаягдалын хэсгүүд хүчилтөрөгчгүй орчинд амьдарч чаддаг микро организмууд болж хувирдаг. Дээрх микро организмууд буюу анаэробик бактер нь гаднаас орж ирж байгаа бохир усан дахь бусад бактерийг идэж устгаснаар “Биологийн цэвэрлэгээ” явагддаг.

Хөрсний цэвэрлэгээ:

Шүүлтүүрийн хэсэг нь урсан ирсэн бохирын усыг бүгдийг нь байнга соруулан давтамж үүсгэлггүйгээр газрын хөрсөнд аажмаар бүрэн цэвэршүүлэн тархаах үүрэгтэй. Тархаж буй ус нь газрын хөрсөнд шингэх явцад үлдсэн бохирдуулагч бодис нь хөрсний молекулын гадаргуу дээр наалдаж, хөдөлгөөнгүй үлдэж тогтдог ба эдгээр хэсгүүдийн ихэнх нь микробын ялзрал болон шүүрэх явцаар цэвэршдэг. Микробын ялзрах процесс явагдсанаар эцсийн буюу “Хөрсний цэвэрлэгээ” хийгддэг юм.

Энэ аргыг өөрсдийн орон сууцандаа ашиглаарай. Та бүхэнд амжилт хүсэе