Ноос экологийн цэвэр дулаалгын материал.

Төв Азийн өндөрлөгийн эрс тэрс уур амьсгалтай бүс нутагт мянга мянган жил оршин сууж ирсэн Монголчууд хонины ноосыг гэрийн дулаалга болгон ашиглаж ирсэн түүхтэй.

Хонины ноос нь өөрөөсөө байнга дулаан ялгаруулж байдаг болохоор түүний буржгар ширхэгийн завсар, цоорхойд дулаан агаар тогтмол хадгалагдаж байдаг. Энэ нь дулаан тусгаарлах давтагдашгүй нөхцлийг бүрдүүлдэг.

Экологийн хамгийн цэвэр дулаалгын материал – хонины ноосны давуу талууд.

  1. Хонины ноос нь өрөө тасалгааны чийгийг өөртөө шингээх бөгөөд өрөөнд хуурайшилт болох үед чийгээ гадагшлуулдаг. Энэ чанар нь өрөөний конденсацийг зохицуулж өгнө.
  2. Тэрээр уян зөөлөн бөгөөд буржгар бүтэцтэй тул дулаалга хийхэд нэн тохиромжтой юм. Ямарч хэлбэртэй орон зайд түүний чигжин хийж болдог.
  3. Хонины ноос мянга мянган жил дулаан хадгалах чадвараа хадгалж чадна.
  4. Уламжлалт дулаалгын материалыг үйлдвэрлэх технологийн нарийн горим үл шаардана. Цэвэр ноосыг байгаль эх өөрөө бидэнд үйлдвэрлэж өгдөг.
  5. Ноос нь формальдегид, диоксид нитроген, хүхрийн давхар исэл мэт өрөөний агаарыг бохирдуулагч бодисуудыг шингээх буюу бусниулж чаддаг.
  6. Жил бүр ноосны нөөц нэмэгдэж байдаг тул тасралтгүй нэмэгдэх үнэт түүхий эд юм.
  7. Хэрэглэсэн ноосыг дахин боловсруулж, өөр ашиглаж болно.
  8. Хонины ноос дуу чимээг сайн тусгаарлах өвөрмөц бүтээгдэхүүн юм.

Хонины ноосны дулааны эсэргүүцэл

R-value бол дулааны эсэргүүцлийг хэмжих нэгж юм. R-value ихтэй материалыг дулаалгын материал болгон ашигладаг. Дараах хүснэгтэнд бид Барилгын материалуудын дулаан тусгаарлах чадварыг танилцуулж байна.

Барилгын материалуудын дулааны эсэргүүцэл

Материал Зузаан Дулаан дамжуулалт C-Value Дулаан тусгаарлалт R-Value
Төмөр Тодорхой бус 0.000 0.00
Бетон 2.54 мм 3.333 0.30
Гипс 2.54 мм 1.667 0.60
Мод 2.54 мм 1.099 0.91
Тектум (Tectum) 2.54 мм 0.500 2.00
Фанерь 2.54 мм 0.360 2.78
Перлит 2.54 мм 0.360 2.78
Чулуун хөвөн 2.54 мм 0.256 3.90
Хөөсөнцөр (EPS) 2.54 мм 0.260 3.85
Хөөсөнцөр (XPS) 2.54 мм 0.200 5.00
Цонх хаалганы хөөсөнцөр 2.54 мм 0.150 6.88
Үйс 2.54 мм 0.280 3.57

Хонины ноосны дулааны эсэргүүцэл

мм Инч R-Value
60 2.36 R-9
80 3.15 R-13
100 3.94 R-16
120 4.73 R-18
140 5.52 R-21
160 6.3 R-24
180 7.09 R-28
200 7.88 R-31
220 8.67 R-34
240 9.46 R-37
260 10.24 R-40
280 11.03 R-43
300 11.82 R-46

Хонины ноосон дулаалгын материалыг бусад дулаалгын материалтай харьцуулсан үзүүлэлт

Шинж чанар Хонины ноосон дулаалгын материал Шилэн хөвөн Чулуун хөвөн, төмрийн хөвөн XPS ба EPS хөөсөнцөр
Дулаан тусгаарлалт Сайн Сайн Нормал Сайн
Дуу чимээ Сайн Сайн Сайн Муу
Шаталт В1 ангилал Хорт хийгүй A/B1 ангилал Хорт хий гаргана B1 ангилал Хорт хий гаргана В2/B1 ангилал Хорт хийг их хэмжээгээр гаргана
Барилга угсралт Амархан, Ажилчдад төвөг багатай Ажилчдын амьсгалын зам болон арьсанд хүчтэй нөлөө үзүүлнэ. Ажилчдын амьсгалын зам болон арьсанд хүчтэй нөлөө үзүүлнэ Зарим нэг хүндрэл бий
Физик хиймийн чанар Бат бөх, Насны хягааргүй Бат бөх, хэврэг, нунтаг Бат бөх, хэврэг, нунтаг Бат бөх биш, эдэлгээ хурдан, эвдрэх нь амархан
Эдийн засгийн хэмнэлт Дахин ашиглах боломжтой, эдийн засгийн хэмнэлттэй Дахин ашиглахгүй, хямд Дахин ашиглахгүй, хямд Дахин ашиглахгүй, үнэтэй