Стереоскопийн шинэ төрлийн ханы өнгөлгөөний хавтан нь Америк Европын дизайнеруудын зураг төслөөр хийгдсэн бөгөөд орон сууц, оффис, зочид буудал, үйлчилгээний газруудын тохижуулалтанд өргөн хэрэглэнэ. Байгалын гаралтай модлог ургамалын эдийг өндөр даралтаар нягтруулан үйлдвэрлэсэн.

 

Интерьер дизайны шийдлүүдийг төгс хийхэд орон зайн дүрслэлтэй энэхүү хавтангууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх бөгөөд чамин тансаг орчинг бүрдүүлэх болно.

Цайвар өнгөтэй хийгдсэн тул дурын өнгөөр будаж болохоос гадна хананд шууд цавуудан наах маягаар хэрэглэнэ. Барилгын ханы өнгөлгөөний хүнд ажлыг хөнгөвчилж, барилга угсралтын хугацаа болон хүн хүчийг ихээр хэмнэнэ. Хээний өндөр 20-50мм. Төрөл бүрийн хээг хослуулан дизайны шийдлийг улам баяжуулж, өвөрмөц тохь тухыг бүрдүүлнэ.

Ургамалын гаралтай түүхий эд нь формальдегидийн хорт үйлчлэлгүй. Эрүүл мэндэд сайн, экологийн цэвэр орчныг бүрдүүлнэ. Дуу тусгаарлахаас гадна барилгын дулааны алдагдлыг багасгана. Гал усанд тэсвэртэй. Эвдрэл бага.

Зочины өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, ажлын өрөө, гал тогоо, коридор гэх мэт орон сууцны өрөөнүүдийн ханыг гоёмсог хээнцэр дүр төрхтэй болгоно. Мөн албан байгууллагын Лого бүхий ханыг чимэглэл, уулзалтын өрөө, хурлын танхим, кино театр, ресторан, дэлгүүр, зочид буудал, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг, спорт зал зэрэг олон нийтийн газруудын тохижилтонд өргөн хэрэглэнэ.

Үзүүлэлт

Хэмжээ: 500мм х 500мм
Зузаан: 1.5 мм
Жин: 250 гр
Талбай: 0.25 кв.м
Савалгаа: 12 ширхэг буюу 3кв.м
Хайрцагийн хэмжээ: 530мм х 530мм х (270-370)мм хээний товойлтоос шалтгаалан хайрцагийн өндрийн хэмжээ харилцан адилгүй байна.

Үнэ: 10 доллор/кв.м

 

HX-01
Besta
FG-01
Dave
HX-06
Bigarra
HC-04
Amnous
HX-03
Rektangel
HX-05
Bjursta
BW-01
Stefan
FG-02
Karsten
NN-1
Curl upwards
FG-01
circle
ZF-01
Rays
ZS-01
Diamond
YM-01
Jokmokk
HC-02
Chrysalis
LZ-01
Daimondata
CY-01
Architect
YD-01
Morits
MD-01
Peony
FY-01
Barb
WZ-01
Gesture
ST-01
Stone
BZ-01
Knit
BW-02
Goliat
HL-01
Inreda
HL=02
Faktum
HX-02
Laver
HC-03
Rose
SJ-01
Nandor
JY-01
Ektorp
HC-01
Bily
HX-04
Spring
QF-01
Vaulits
ZD-01
Superimpossed
LN-01
Forest
HN-01
Loop
FC-01
Wind
LK-01
Luck
YY-01
New
LSJ01
New
LSJ02
New
LSJ03
New
LSJ04
New
LSJ05
New
LSJ06
New
LSJ07
New
LSJ08
New
LSJ09
New
LSJ10
New


Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.