Хамгийн хямд өртгөөр дулааны хэмнэлттэй хаус барихад онц хэрэгтэй нэгэн машиныг танд танилцуулж байна. Энэ машин нь төмөр каркастай хаус барих гол багаж юм. Бүрэн автомат ажиллагаатай энэ машин нэг өдөрт хэдэн арван байшингийн төмөр каркасыг зургийн дагуу хэвлэхээс гадна ганцхан оператор ажиллахад хангалттай.

Үйлдвэрийн дамжлага:

Төмөр ороомог – Татагч – Хэв оруулагч – Уртыг хэмжигч – Нүхлэгч – Таслагч – Хийц хүлээн авагч

Төмөр бэлдмэлийн хэмжээ:

C.jpg Модель h (мм) b (мм) c (мм) t (мм)
C80 80 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C100 100 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C120 120 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C140 140 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C160 160 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C180 180 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C200 200 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C220 220 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C240 240 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C260 260 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C280 280 40 - 80 10 - 20 0.4 - 3.0
C300 300 40 - 80 10 - 20 0.4 - 3.0

Төмөр бэлдмэлүүд

Техникийн үзүүлэлт

C ба U хэлбэрээр 70 мм – 300 мм өргөнтөйгөөр хэвлэнэ.
Төмрийн зузааны хэмжээ: 0.8 мм – 3.0 мм
Хэвлэх хурдац: 10-15 метр/мин
Роликууд: 10 эгнээ ролик хэлбэр үүсгэнэ. Эхний 3 эгнээ өндөр ба нугалааг тохируулна. Дараагийн хоёр эгнээ ховил гаргана. Дээд талын 5 ролик эцсийн хэлбэрийг гаргана.
Роликийн диаметр: 80мм - 90 мм
Машины габарит хэмжээ: 9000мм*1650мм*1300мм
Жин: 6300 кг
Чадал: 11 квт – 15 квт
Бүрэн дамжлагын урт: 20-24 метр

forming machine.jpg

Тоног төхөөрөмжийн эд анги

1. Материал бэхлэгч рам (нэг ширхэг)
2. Хангагч тавцан (нэг ширхэг)
3. Ган туузыг задлагч систем (нэг ширхэг)
4. Хэв оруулагч гол (нэг ширхэг)
5. Автомат нүхлэгч систем (нэг ширхэг)
6. Хөрөөдөх механизм (нэг ширхэг)
7. Гидрийн систем (нэг ширхэг)
8. Компьютер хяналтын төхөөрөмж (нэг ширхэг)
9. Тоологч (нэг ширхэг)
10. Хэвлэсэн төмөр хүлээн авах конвейор (нэг ширхэг)

Бүтэц зохион байгуулалт

1. Материал бэхлэгч рам

Нэг ширхэг материал бэхлэгч гол, 2 тулгуур, 2 холхивчтой. 2 тонны даацтай.

2. Хангагч тавцан

Түүхий эдийг (Төмөр тууз) хэвтээ чиглэлд үйлдвэрлэлийн процес хийхэд бэлтгэнэ. Тэрээр бүтээгдэхүүнийг жигд оруулан өгч, паралелаар нэгэн хэвийн хэлбэрт оруухад туслана.

3. Ган туузыг задлагч систем

90 мм-ийн диаметртэй роликууд жигд хурдаар эргэн төмөр туузыг хэлбэржүүлнэ.Хэлбэр үүсгэж байгаа туузын зузаан 4.0 мм-ээс их байж болохгүй.
Дээрээ 3 эгнээ, доороо 5 эгнээтэй.

4. Хэв оруулагч гол

Төмрийг нягт нямбай хэлбэржүүлнэ. Хөдөлгүүрийн хурдацыг тохируулж болно. Гинжин дамжуулагчтай. Роликуудын гадаргуу маш сайн өнгөлөгдсөн. Хатуу өнгөлгөөтэй. Өндөр даралтаар хэлбэр үүсгэж, цайрдсан.
Роликын цайрын зузаан: 0.01 мм,
Материал: Gcr15
Хатуулагын хэмжээ: HRC 62-65

5. Автомат цоологч систем

Автоматаар 3.5 мм хүртэл зузаан төмрийн цоолно.

6. Нугалаж таслах механизм

Хөдөлгүүрээр хянаж, гидрийн даралтаар бэхлэнэ. Дараа нь нүхлэх буюу таслана.
Маш хурдан таслана. Таслагч нь маш цэвэрхэн тэгшхэн таслана.

7. Гидравлик систем

Тосон насостой. Гидравлик тосны банкийг гидрийн шингэнээр цэнэглэсэний дараа насостой цоологч нүхлэх ажлыг гүйцэтгэнэ.
Систем нь гидравлик тосны банк, гидрийн шингэний насос болон 2 ширхэг гидрийн хоолойтой. Мөн 2 ширхэг цахилгаан соронзон цорготой.
Гидрийн шингэний насосын чадал: 3kw
Гидрийн шингэн: 40#

8. Компьютер хяналтын систем

MITSUBISHI PLC үйлдвэрийн Хяналтын системтэй. Төмрийн уртын хэмжээ болон тоо ширхэгийг тохируулгаар зааж өгнө. Автомат болон механик гэсэн 2 хэлбэрээр тооцоо өгч болно. Хэрэглэхэд хялбар. Маш олон янзын уртын хэмжээтэй таслах өгөгдлийг гүйцэтгэж чадна.
Нарийвчлал: 1.00 мм,
LCD дэлгэцтэй,
PLC програмчлалтай,

9. Тоологч

Уртын хэмжиж, тоолно.

10. Хэвлэсэн төмөр хүлээн авах конвейор

Дараагийн шатны үйлдвэрлэлийн процест оруулахад бэлэн болгон зөөнө.

Төмөр каркас хэвлэх төхөөрөмж:

Үнэ: 22000 доллор

Тээвэрлэлт: Эрээн хот хүртэл тээврийн зардал 12000 юань
Нийлүүлэх хугацаа:
Урьдчилгаа авсанаас хойш 30 ажлын өдөрт
Сав баглаа боодол:
Ус үл нэвтрүүлэх материал болон модоор хамгаалалттай. Компьютер хяналтын систем нь модон хайрцагтай.


Худалдааны нөхцлүүд

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.