Компаны танилцуулга

Монгол улстай хамгийн ойр үйлдвэрлэл явуулж байгаа Чуань Лиань шахмал хавтангийн үйлдвэрийг танд танилцуулж байна.

Эрээн хотод үйл ажилллагаагаа явуулж байгаа тус компани нь Орос улсаас импортолсон цэвэр нарс модоор зоргодсон шахмал хавтан үйлдвэрлэж Монгол улсын зах зээл болон Хятад улсын дотоодын зах зээлд нийлүүлж байна.

70000 кв.метр талбай бүхий үйлдвэрлэлийн байранд жилдээ 50000 ширхэг шахмал хавтан үйлдвэрлэж өөрийн борлуулалтын салбар дэлгүүрүүдээр худалдаалж байна. Үйлдвэрлэлийн гол түүхий эд нь нарс мод бөгөөд тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Хятад улсын чанарын стадартад нийцсэн ISO 9000 гэрчилгээ авсан.

Зураг дээр: Үйлдвэрийн гадна байдал. Эрээн хотын хамгийн нэр хүнд бүхий үйлдвэр Монгол улсад хамгийн ойрхон үйлдвэрүүдийн нэг юм.

Бүтээгдэхүүний тухай

Шахмал хавтангийн стандарт хэмжээ нь 1220*2440 мм, зузаан нь 15 мм,16 мм,18 мм, 25 мм байдаг.

Тус үйлдвэр өнгөрсөн жилээс эхлэн ОХУ-ын Сибирийн жагар модоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн эхэлсэн нь Монгол улсын хэрэглэгч нараас өндөр үнэлэлт авч борлуулалтын хэмжээ өсөн нэмэгдэж байна. Зөвхөн Хятад улсын захиалгаар ОХУ-аас нийлүүлж байгаа жагар мод нь хөнгөн, зөөлөн, ус чийг шингээдэггүй, өнгө алдахгүй, хэлбэр дүрсээ алдахгүй, эрүүл мэндэд хор нөлөөгүй зэрэг олон давуу талтай. Ямарч химийн бордоо хэрэглэлгүйгээр байгалаас олборлосон энэхүү модоор хийсэн хавтанг та сэтгэл амар хэрэглэж болно.

Зорох, харуулдах, огтлох, будах зэрэг өндөр технологи бүхий олон дамжлагаар боловсруулж хийсэн эдгээр хавтан нь гэр ахуйн төрөл бүрийн тавилга хийхэд хэлбэр дүрсээ алдахгүй сайн талтайгаас гадна нягтрал сайтай, дуу дулаан тусгаарлах чадвар өндөр.

Мөн үйлдвэр хуулга наах, будах цехтэй бөгөөд захиалагчийн хүсэлтээр төрөл бүрийн зураг дизайн бүхий хавтанг үйлдвэрлэж болно.

Монгол улсад тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллахад бэлэн байна.

Манай үйлдвэрийн бүтээгдэхүүний талаар сонирхож байгаа асуудал, хамтран ажиллах саналыг дараах хаягаар хүлээн авна.

Үйлдвэрийн төлөөлөн борлуулагч

Харилцах хүн: Сун Жиа

Хаяг: Эрээн хотын Сан шин барилгын материалын зах. (Барилгын материалын хуучин зах) Баруун гол хаалганаас урагшаа 50 м, 1951-р павильон.

Утас: 15148629658
Утас ба факс: 0479-2223625
E mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Зураг дээр: Үйлдвэрийн цехэд. Тус үйлдвэр нь хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болно.

Зураг дээр: Хавтангийн цехэд.

Зураг дээр: Үйлдвэрийн эцсийн чанар шалгах дамжлага дээр

Зураг дээр: Чанарын хяналт гэдэг бол үйлдвэрийн хамгийн гол дамжлага.

Зураг дээр: Монгол улсын Эрдэнэт хотын захиалгаар үйлдвэрлэгдсэн хавтангууд экспортлогдохын өмнө.

Зураг дээр: Гал тогооны тавилга хийх өнгөлгөөтэй хавтан

Зураг дээр: Тус үйлдвэр өнгөлгөөтэй болон өнгөлгөөгүй төрөл бүрийн зоргодсон хавтанг Монгол улсад нийлүүлдэг.

Зураг дээр: Хавтанг төрөл бүрийн өнгөөр үйлдвэрлэнэ. Захиалагчийн хүсэлтээр бусад олон төрлийн хээ, зураг дизайнаар үйлдвэрлэж болно.

Зураг дээр: Маш өндөр нягтрал бүхий эдгээр хавтан нь гэр ахуйн төрөл бүрийн тавилга, интерьер дизайны салбарт өргөн ашиглагдана.