Дулаалгатай металл хавтангийн тухай товч тайлбар

Дулаалгатай металл хавтан нь барилгын гадна дизайн чимэглэлийг шийдэхээс гадна дулаан тусгаарлана. Япон улсын технологиор хийсэн хөнгөн цагаанаар бүрсэн металл хавтан, хатуу полиуретан дулаалгын материал, гэрэл ойлгогч давхрагатай.

 

Металл хавтан нь 0.27-0.30мм зузаан бөгөөд маш олон янзын өнгө болон хээний сонголттойгоор үйлдвэрлэгдэж байна. Энэхүү металл хавтан нь 45 жилийн баталгаатайгаар үйлдвэрлэгдэх бөгөөд дахин боловсруулан ашиглах боломж 99% тай байдаг.

Дулаалгын материал болох полиуретан нь 25 жилд өндөр температурын нөхцөлд дулаан тусгаарлалтын чадвараа дөнгөж 3 хан хувь алдах бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгч баталгаа гаргана.

Хананд суурьлуулахдаа тусгай зориулалтын төмөр каркасыг хэрэглэх бөгөөд хана болон дулаалгатай метал хавтангийн завсар үүсэх агаарын орон зай нь ус чийгэнд муудаж гэмтэхээс хамгаална.

Гадна фасадны өнгөлгөө хийх хүнд хүчир ажлыг хөнгөвчлөхөөс гадна, дизайн чимэглэлийг захиалагчийн хүсэлт сонголтын дагуу хийх өргөн боломжтой юм. Монгол орон шиг эрс тэрс уур амьсгалтай бүс нутагт нэн тохиромжтой.

Үнийн санал ба техникийн үзүүлэлт

Нэг кв.м талбай бүхий хавтан нь 78-85 юань.

Хэмжээ: Урт 3800мм, Өндөр 380мм, Зузаан 16 мм
Нэг хавтангийн талбай: 1.444 кв.м
Жин: 3.7 кг/м2
Савалгаа: 8 ширхэг/хайрцаг. 3800 х 415 х 135 мм

Эрчим хүчний хэмнэлтийн шилдэг технологийн давуу тал

Олон улсын барилгын материалын зах зээл дээр өндөр үнэлэгдэж байгаа энэхүү дулаалга - чимэглэлийн хавтанг нийтийн орон сууц, хувийн байшин, үйлдвэр үйлчилгээний газар, сургууль, эмнэлэг зэрэг бүх төрлийн барилга байгууламжуудын гадна ханыг дулаалж чимэглэх зориулалттай. Дулаалгатай метал хавтан нь дуу чимээ тусгаарлахаас гадна галд тэсвэртэй, ус чийгэнд чанараа алдахгүй, эвдрэл гэмтэл бага, тээвэрлэхэд хялбар, угсрахад хурдан, өнгө алдахгүй зэрэг маш олон давуу талтай.

3.6 кг/м2 жинтэй энэхүү хавтан нь барилгын дулааны алдагдлыг бууруулахаас гадна хөдөлмөр хөнгөвчлөнө. Нэг ажилчин өдөрт 50-80 кв.м талбайд гадна ханы өнгөлгөөг бүрэн хийж дуусгаж байгаа нь барилга угсралтын хугацааг богиносгож, ажилчдын орон тоо цалин, барилгын засал чимэглэлийн материалыг үлэмж хэмжээгээр хэмнэнэ.

Барилгын хана болон дулаалгын хавтангийн хооронд 10 мм зайтай угсралт хийгддэг. Энэхүү агаарын орон зай нь барилгын ханыг ус чийгнээс хамгаалах, дуу дулаан тусгаарлах, мөөгөнцөрөөс хамгаалах зэрэг гурвалсан давуу талыг бүрдүүлнэ.

16 мм зузаан дулаалгатай металл хавтан нь 40 мм зузаан EPS хөөсөнцөр хавтантай адил дуу дулаан тусгаарладаг.

Бусад ижил төрлийн дулаалгатай металл хавтангуудтай харьцуулбал, полиуретаны наалт нь сайн бөгөөд нугалахад наалт нь ховхрохгүй, төмөр нь хатуу байдаг.

Төмөр бетонон хийцтэй барилга, канад технологийн байшин, зөөврийн чингэлэг хаус, хуучин барилга байгууламжуудыг засварлах зэрэгт өргөн хэрэглэнэ.

2006 онд тус бүтээгдэхүүн нь дэлхийн ISO9001: 2000 чанарын системийн гэрчилгээ, High Tech үйлдвэрийн гэрчилгээ, Европын холбооны СЕ гэрчилгээнүүдийг тус тус хүртсэн байна.

Хэрэглэх нь

  • Хуучин барилга байгууламжуудыг сэргээн засварлах
  • Дээд зэрэглэлийн орон сууцны байшин
  • Спортын ордон, оффисын барилга байгууламж
  • Нийтийн орон сууц, эмнэлэг сургууль гэх мэт
  • Үйлдвэр үйлчилгээний газар: Зочид буудал, худалдааны төв гэх мэт

Ирээдүйд мөнгө хэмнэх өргөн боломж

Дулаан бол мянган лан!!! Өвөлдөө дулаан, зундаа сэрүүн харш баръя гэвэл намайг сонгоорой. Нам гүм орчинд тохи тухтай амьдрах нөхцлийг би бүрдүүлнэ.
Ус чийг, байгалийн гамшигаас би айхгүй. Би галын аюулын B2 ангилалд багтана.
Би таны нэр төрийн баталгаа болж чадна. Би газар хөдлөлтөнд хагарахгүй, хур бороо нарнаас айхгүй.

Дулаалгатай метал сайдингийн физик шинж чанар

Сорилууд/strong> Техникийн шаардлага Техникийн үзүүлэлт Сорилын дугаар
Дулаан дамжуулалт ≤0.025 W/(m*k) 0.025 W/(m*k) GB/T 10295-1988
Шахалтын бат бөх чанар ≥120 kPa 295 kPa GB/T 8813-1988
Ус шингээлт ≤5% 4.8% GB/T 8810-2005
Хавтангийн нягтрал (3 давхрагатай) ≥3.6 кг/м2 3.78 кг/м2 GB/T 6343-1995
Тахийлтын эсэргүүцэл ≤18.3 мм 13.3мм GB/T 9341-2000
Үл тасрах чанар ≥0.10 Mpa 0.238 Mpa JC/T 868-2000
Утаа тортог эсэргүүцэх чадвар ≥1000 цаг Өнгө алдахгүй,
элэгдэж толбо үүсэхгүй
QB/T3826-1999
Цаг агаарын эрс тэрс нөхцөл ≥1000 цаг Нүүрэн тал нь эвдрэхгүй,
4-5 мянган цаг
GB/T 1644.2-1999

Полиуретан (Polyurethane PU) дулаалгын материалын шаталтын сорилын дүгнэлт

Сорилууд Техникийн шаардлага Техникийн үзүүлэлт Сорилын дугаар
Хүчил төрөгчийн индекс ≥26% 26.1% GB/T 2046-1993
Шаталтын хугацаа ≥90 сек 77 сек GB/T 8832-1987
Шаталтанд идэгдсэн зузаан ≥50 мм 37 мм GB/T 8832-1987

Салхины ачаалал даах шинж чанар

Сорилууд Техникийн үзүүлэлт Сорилын дугаар
Салхины ачаалал 8.0 JG 149-2003

Дулаан дамжуулалтын харьцуулалт

Сорилууд Цемент Дүнз Гипсэн
хавтан
Нийтлэг
гадна хана
Дулаалгатай
металл
хавтан
Дулаан дамжуулалт W/(m*k) 0.13 1.1 0.5 0.15 0.018
Зузааны хэмжээгээр нь харьцуулсан нь (см) 7.23 61.2 27.8 8.34 1
Процентоор харьцуулсан нь (%) 82 63 23-30 12 00.8

Дулаалгатай металл хавтанг барилгад хэрэглэсэн байдал

Угсралтын зааварчилгаа

Угсралт хийх нь нямбай ажиллагаа шаардана. Угсралтын үндсэн багаж нь метр, гар дрель болон таслагч юм. Нэг ажилчин ажлын ур чадвараасаа хамаарч өдөрт 50-80 кв.м талбайд хавтангийн угсралтыг хийж чадна.

Юуны өмнө хавтанг суурьлуулах зам төмрийг хананд босоо болон хэвтээ чиглэлээр бэхэлж суулгана.

Дулаалгын зэрэглэлийг нэмэгдүүлэхийн тулд нэмэлт дулаалгын материал болох XPS, EPS зэрэг хөөсөнцөрүүдийг зам төмрийн завсар хийж өгч болно.

Угсралт хийх дараалал

1. Тэгш ус болон лазерын гэрлээр тэгшхэмийг нарийн гаргаж зур.
2. Зам төмрийг хавтангийн өргөний хэмжээгээр хананд бэхлэнэ. (40-70см зайтайгаар)
3. Эхлэлийн карказыг холбох газар нь нэмэлт зам төмөрийг тогтооно.
4. Дулаалгатай металл хавтангуудаа зам төмөр дээр суулгаж өгнө.
5. Гадна буланг тогтоох карказан хийцийг байшингийн булангууд дээр тогтооно.
6. Дулаалгатай металл хавтангуудаа угсарна.
7. Бусад холбоосуудыг суулгаж өгнө.
8. Өнгөт даруулгуудыг угсарна.

1. Доод талаас эхлэх нь

Доод талаас эхлүүлэх каркас нь дээшээ амалгаатай, амалгаагүй, доошоо амалгаатай гэсэн 3 янз байна.

2. Хавтангуудын холболт

Хавтангуудыг хооронд нь хоёр талаас нь холбох нийт 3 арга байна. Суурь бэхэлгээ болон даруулга гэсэн 2 төрлийн каркас хэрэглэнэ.

3. Гадна булангийн холболт

Гадна буланг тулгаж холбох, ам даруулж холбох, ам зөрүүлж холбох, ам нийлүүлж холбох гэсэн 4 аргаар холбоно.

4. Дотор булангийн холболт

Дотор буланг 3 аргаар холбоно.

5. Цонх хаалганы булангийн амалгаа хийх нь

Хаалга цонхны амалгааг үндсэн 2 аргаар холбоно. Тус бүрт нь 3 төрлийн каркас хэрэглэгдэнэ.

6. Дээд талын төгсгөл

Дээд төгсгөлийг 2 төрлийн каркас ашиглан хийнэ.

Өнгөний сонголтууд/h3>

Коде № AC1-001 Коде № AC1-002 Коде № AC2-001
Коде № AC2-002 Коде № AC2-003 Коде № AC2-004
Коде № AC2-005 Коде № AC2-016 Коде № AC3-001
Коде № AC3-003 Коде № AC3-017 Коде № AC4-001
Коде № AC4-003 Коде № AC4-004 Коде № AD1-001
Коде № AD3-001 Коде № AD3-005 Коде № AD4-001
Коде № AD4-012 Коде № AD5-001 Коде № AD6-001
Коде № AE1-001 Коде № AE1-014 Коде № AE2-001
Коде № AE2-004 Коде № AE3-001 Коде № AE4-001
Коде № AE4-004 Коде № AE5-001 Коде № AE5-002
Коде № AE5-004 Коде № AE7S-001 Коде № AG1-001
Коде № AG2-001 Коде № AG2-005 Коде № AG2-012
Коде № AG3-001 Коде № AG3-006 Коде № AG4-001
Коде № AG4-003 Коде № AG4-006 Коде № AG5-001
Коде № AG5-005 Коде № AG5-006 Коде № AG5-008
Коде № AG6-001 Коде № AH4-001 Коде № AH6-001
Коде № AI1-001 Коде № AI2-001 Коде № AI4-001
Коде № AI5-001 Коде № AK2-001 Коде № AK2-005
Коде № AK2-007 Коде № AK2-008 Коде № AK2-013
Коде № AK4-001 Коде № AL1-001 Коде № AL2-001
Коде № AL2-015 Коде № AL4-001 Коде № AL6-001
Коде № AM1-016 Коде № AM1-017 Коде № AM3-001
Коде № AM3-016 Коде № AM3-019 Коде № AN3-001
Коде № AN3-013 Коде № AN4-001 Коде № AN5-011
Коде № AN5-016 Коде № AR2-001 Коде № AR3-011
Коде № AR3-016 Коде № AR4-001 Коде № AR5-011
Коде № AR5-016 Коде № AR7S-001 Коде № AR7S-001a
Коде № AU2-001 Коде № BA1-001 Коде № B286-001
Коде № B296-001 Коде № B277S-001 Коде № BC7S-001
Коде № BA3-001 Коде № BA4-001 Коде № BA4-011
Коде № BB3-001 Коде № BB3-010 Коде № BB4-003
Коде № BB4-004 Коде № BB4-005 Коде № BA2-004
Коде № BE5-011 Коде № BE5-013 Коде № BE6-001
Коде № BO7S-001 Коде № BM7S-001 Коде № BW7S-001
Коде № BM6-001 Коде № BQ6-001 Коде № BV6-001
Коде № BO6-001 Коде № CB3-003 Коде № CS6-001