Манайхан барилгын гадна, дотор талыг шил,чулуу, хөөсөнцөр, аскор, плита, эмульс, будаг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээр өнгөлж байгаагийн дотроос нийтлэг хэрэглэдэг нь эмульс билээ. Барилгын гадна тал бусдын анхаарлыг татам өвөрмөц чамин өнгө дизайнтай, эсвэл эерэг зөөлөн энергитэй, нүдэнд дулаахан байж чадах эсэх нь таны сонголтоос шалтгаална. Мөн таны барилгын өнгөнөөс бизнесийн дүр төрхийг тань ч харж, төсөөлж болно. Тийм болохоор хамгийн гол нь та чанартай эмульс сонгоорой.

Сүүлийн үед Хятадад үйлдвэрлэсэн зарим төрлийн эмульс өнгө нь амархан гандах, хуурч унах, ус бороонд урсах, савласан жиндээ хүрэхгүй байх зэрэг дутагдалтай талууд харагддаг. Харин энэхүү эмульс нь манайд худалдан борлуулж байгаа Солонгос эмульстэй харьцуулахад чанарын хувьд давуу бөгөөд үнийн хувьд хямд тусч байгаа юм.

Дотор ханы эмульс
Дэлхийн чанарын стандартын ISO9001, ISO14001 шаардлагыг хангасан энэхүү эмульс нь 10 жилийн баталгаатай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэрчилгээтэй.
Гадна ханы эмульс
Дэлхийн чанарын стандартын ISO9001, ISO14001 шаардлагыг хангасан энэхүү эмульс нь 10 жилийн баталгаатай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэрчилгээтэй.
20 кг жинтэй Үнэ: 150 юань (DAF Эрээн)
20 кг жинтэй Үнэ: 280 юань (DAF Эрээн)

Макао, Германы хамтарсан Chemical Coatings Co., Ltd. нь 1987 онд байгуулагджээ. 13000 кв.м бүхий үйлдвэрийн талбайд, 5000 кв.м. үйлдвэрлэлийн обьект, 96 ажилчин, 3 ахлах инженер, 19 техник технологичтой. Олон жилийн шургуу хөдөлмөр, шинжилгээ судалгаа, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон энэхүү эмульс нь Европын орнууд болон Макаогийн зах зээлд өндөр нэр хүндийг олсон байна. Макао болон Германид нэр хүндтэй энэхүү эмульсийг дэлхийн шилдэг технологи бүхий тоног төхөөрөмж, шинжлэх ухааны ололтыг ашиглан үйлдвэрлэж байна.

Макао Герман улсын шилдэг бүтээгдэхүүн өргөмжлөл хүртсэн AODE брэндийн эмульс нь байгаль орчин болон эрүүл мэндэд хоргүй экологийн цэвэр бүтээтээгдэхүүн бөгөөд өнгө будаг нь жигд, ширхэг нарийн, хүчил шүлтэнд идэгдэхгүй, угааж цэвэрлэхэд тохиромжтой, ховхорч унахгүй зэрэг давуу талуудтай.

Энэхүү эмульсийг Хятад улсын Үндэсний барилгын материалын эрдэм шинжилгээний институтээс "Дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн" хэмээн өргөмжилж, 2008 оны Бээжингийн олимпийн барилга байгууламжид хэрэглэхээр зөвшөөрсөн байна.