Нүүрс түлэхгүйгээр өвөлжье гэвэл амархан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад утааны асуудлыг шийдээд байгаа шинжлэх ухааны нэг ололт бол Эко халаалтын систем юм. Улаанбаатар хотод хийсэн туршилтаас үзэхэд 64 кв метер талбай бүхий байшинд сардаа 30-45 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэсэн байна. Энэ байшинд 11 сард энэ халаалтын төхөөрөмжийг тавьж, 3 сар хүртэл хэмжилт хийхэд ид хүйтний улиралд 20 хэмийн дулаантай байлаа.


Эко халаалтын системийн давуу талууд

Эко халаалтын систем нь орон сууцны халаалтыг шийдэхээс гадна эрүүл мэндийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Энэ халаалтын систем нь:

Эрчим хүч хэмнэнэ.
Орон зай эзлэхгүй.
Аюулгүй, сөрөг нөлөөгүй
Хэрэглэхэд энгийн
Үзэмжтэй, эдэлгээ сайтай

Эрүүл мэндэд тустай Хятад улсын Барилгын Яамны технологийн хэлтсийн мэргэжилтэнүүдийн практик амьдрал дээр хийсэн судалгаанаас үзэхэд бүтэн жилийн турш нэг квадрат метр талбайг дулаацуулах зардлын хэмжээ 16 юань гэсэн үзүүлэлттэй байгаа нь эрчим хүчний хэмнэлтийн дээд үзүүлэлт юм.

Эко халаагч нь орчин үеийн шинжлэх ухаан техникийн шилдэг ололтуудын нэг бөгөөд цахилгаан эрчим хүчийг дулааны эрчим хүч болгон хувиргагч хамгийн дэвшилттэй технологи юм. Энгийн цахилгаан халаах төхөөрөмжтэй харьцуулбал хэрэглээний хугацаа 50 жилээр урт байна.

Олон улсын Сансар Судлалын техникийн патентийг ашиглан бүтээсэн энэхүү төхөөрөмж нь, Сансрын халуун элементийг боловсруулахад үүсэх туяанаас дулааны энерги ялгаруулна.

Маш өндөр дулааны эффект үйлчилж, тасалгааны температурыг богино хугацаанд өөрчилж, тогтмол хэмжээнд барина. Автоматаар бүх тохиргоогоо удирдах бөгөөд угсрахад хялбар, өндөр газар байрлуулах тул өрөөний талбайг хэмнэнэ.

Хүн ба амьтны биеэс ялгарах өчүүхэн дулааныг та бид мэднэ. Энэ бол цэвэр экологийн шинж чанартэй дулааны энерги юм. Тэгвэл яг энэ дулааны энергийг Эко халаалтын төхөөрөмж их хэмжээгээр ялгаруулдаг тул хүний биед ямар ч хорт нөлөө үзүүлэхгүйгээр үл барам өрөөний температур 19 хэмийн дулаан байхад хүнд 22 хэмийн дулаан орчинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Цахилгаан энергийг ашиглан дулааны энерги үүсгэх төхөөрөмжүүд дотроос хамгийн их идэвхитэйгээр цахилгаан хэмнэх төхөөрөмж гэж үнэлэгдсэн байна. Ашиглалтын зардал маш бага гарч байгаагаас гадна ямар нэгэн мэрэгжлийн үйлчилгээ шаардахгүй, аюул осол багатай, удаан эдэлгээтэй төхөөрөмж юм. Мөн түүнчлэн орон сууцны халаалтыг шийдэхэд хамгийн бага хөрөнгө оруулалт шаардах тоног төхөөрөмж болж чадсан байна. Үнийн хувьд гайхамшигтай хямд.

Цахилгаан болон нарны эрчим хүчээр ажиллах бөгөөд цахилгаанаар ажиллаж байх үедээ энгийн цахилгаан халаагчтай харьцуулбал 40-80% ийн хэмнэлт үзүүлнэ. 50 жилийн баталгаатай, гоёмсог хийцтэй, байгаль орчинд хоргүй экологийн бүтээгдэхүүн болно.

Загвар Чадал Хэмжээ Халаах талбай
EH-1 600W 1000 х700мм 6-8 кв.м
EH-2 800W 1000 х800мм 8-10 кв.м
EH-4 1000W 1 2 00 х800мм 10-12 кв.м
EH-5 1200W 1 2 00 х1000мм 12-15 кв.м
EH-6 1500W 1 5 00 х1000мм 15-18 кв.м
EH-7 2100W 2 000 х1000мм 18-28 кв.м

Та энэ халаалтын төхөөрөмжийг Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн Газраас нь шууд худалдан авч болно.

Mobicom утас: 99883882
Skytel утас: 91022002
Unitel утас: 88994882

Халаалтын талбайг тооцохдоо нэг кв.м талбайд 73-100 ватт байхаар тооцно. Өөрөөр хэлбэл 100 кв.м талбай бүхий өрөөнд 7.3-10 квт-ын халаалтын төхөөрөмж тавина гэсэн үг юм. Энэ нь 1500 ваттын халаалтын төхөөрөмжөөс 5-7 ширхэгийг байрлуулна.

Таазны халаалтын төхөөрөмж

Энэхүү халаалтын төхөөрөмж нь тааз болон хананд байршуулах зориулалттай бөгөөд 400W-2800W хүртэл үйлдвэрлэх боломжтой. Зурагтай халаалтын төхөөрөмжөөс 20 хувь хямд үнэтэй.

Монгол гэрийн Эко халаалтын төхөөрөмж

Монгол гэрт хэрэглэх эко халаалтын систем нь тусгай захиалгаар 4-12 ханатай гэрт тохируулан үйлдвэрлэсэн.

Монгол гэрийн экохалаалтын систем нь 450W х 5 ширхэг = 2250W чадалтай бөгөөд энэ нь их бага 5-6 ханатай гэрт тохирно. Хэрэв жижиг болон том гэрт эко халаалтын төхөөрөмж авбал тоог нь нэмэх буюу хасч болно. Үнэ: 1800 юань (Эрээн хот хүртлэх тээврийн зардал шингэсэн).

Термостат

Термостат нь өрөөний температурыг хянах үүрэгтэй. Хэрэглэгч термостатыг өөрийн сонирхолоор тохиируулан өөрчилж болох бөгөөд ингэснээр эрчим хүч, цахилгааны үргүй зардлыг зогсооно.

Тухайлбал: Өглөө ажилдаа явахдаа гэрийн дулааны хэмжээг 12 хэмээс багагүй байлгаж, орой ажлаас ирэхэд 20 хэмийн дулаан байх, мөн шөнийн цагт 12 хэмээс багагүй байлгаж, өглөө 6-8 цагийн хооронд 20 хэмд тохируулан тааруулна. Ингэснээр цахилгааны зардлыг үлэмж хэмжээгээр буурна.

Термостатыг нарны гэрэл шууд тусах газар болон хаалганы ойролцоо байрлуулж болохгүй.

Захиалга хийх

Захиалагч нь захиалга хийхдээ дараах загваруудаас сонгож, захиалах бөгөөд төлбөрийг манай сайтын юаны дансанд шилжүүлнэ.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.

Загварууд

Та өөрийн гэр бүлийн зураг болон өөр хүссэн загвараар үйлдвэрлүүлж болно. Өөрийн загвараар үйлдвэрлүүлбэл үндсэн үнийн 20 хувийн нэмэгдэлтэй.

animals001 animals002 mongolia001 mongolia002
mongolia003 mongolia004 mongolia005 mongolia006
mongolia007 mongolia008 mongolia009 mongolia010
mongolia011 mongolia012 mongolia013 mongolia014
mongolia015 mongolia016 mongolia017 mongolia018
mongolia019 mongolia020 mongolia021 mongolia022
mongolia023 mongolia025 mongolia026 mongolia027
mongolia028 nature001 nature002 nature003
nature004 nature005 nature006 nature007
nature008 nature009 nature010 nature011
nature012 nature013 nature014 nature015
nature016 nature017 nature018 nature019
nature020 painting001 painting002 painting003
painting005 painting006 painting007 painting008
painting009 painting010 painting012 painting012
painting013 painting014 painting015 painting016
painting017 painting018 painting019 painting020
painting022 painting024 painting026 girls001
girls002 girls003 girls004 girls005
girls006 girls007 girls008 girls010
painting021 painting023 painting025 mongolia024

Том

Үйлдвэрт зочилсон нь

Үйлдвэрийн Ерөнхий инженертэй хамт. Карбон кристалл инфра улаан туяаны технологийг анх Хятад улсад хэрэгжүүлж, БНХАУ-ын шилдэг технологич-инженер болсон энэ өвгөн эрдэмтэн эдүгээ 76 настай боловч өөрийн үйлдвэр дээрээ мэрэгжлийн зөвөлгөө өгч ажиллаж байна.
Үйлдвэрийн танхимд Монгол улсын захиалгаар эко халаалтын төхөөрөмжийг үйлдвэрлэж байна.
Монгол улсын захиалгат халаалтын төхөөрөмжүүдийг холбож байгаа нь
Үйлдвэр ханы халаагч хийхээс гадна халдаг гудас бас үйлвэрлэнэ. Үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд

1. Эрүүл мэндийн ач холбогдол

Усны молекулыг идэвхижүүлэн, бие махбодийн хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлнэ. Микроциркуляцийн системийг сайжруулж, бие мах бодийн бодисын солилцоог идэвхижүүлнэ. Хүчлийн балансыг тэтгэнэ Эрүүл мэндэд гайхамшигтэй нөлөө үзүүлэн, нян бактерийг устгаж, эрүүлжүүлэхээс гадна ясны кальцийн найрлагыг нэмэгдүүлнэ. Ялангуяа өндөр настай хүмүүс энэ халаалтын төхөөрөмжийг хэрэглэх нь ясны кальцийн найрлага нэмэгдэж, эрүүл чийрэг урт удаан наслах болно. Өөрөөр хэлбэл Эко эмчилгээний төхөөрөмж гэж ойлгож болно.

Асаахад цахилгаан энергийг дулааны энерги болгон хувиргаж, инфра улаан туяа цацруулна. Инфра улаан туяаны долгионы урт 8-15μm, цацраг 3 ~ 5 см гүн байх тохиолдолд эрүүл мэндэд маш сайн нөлөөлөл үзүүлдэг. Булчин шөрмөсийг амрааж, цусны эргэлтийг сайжруулна. Хорыг арилгаж, эд эсийн эрч хүчийг чангаруулна. Мөн үе мөчний өвчин, ходоодны өвчин, нарийн гэдэсний үрэвсэл, сарын тэмдэг, холгосон шарх, шар ус багасах зэрэг эмгэгийг анагаана.

2. Халаалт

Эко халаалтын системийн халаалтын элемент нь дулааныг маш сайн дамжуулагч нүүртөрөгчийн мяндасаар (carbon fiber) хийсэн тул дулааны үйлчлэлийг 20-30 хувь нэмэгдүүлж, цахилгаан энергийг хөрвүүлэх норм нь 98%-иас илүү байдаг. Мөн 3 хан секундийн дотор бүрэн халаалт авч, 3 минутанд 800С - 900С хүртэл хална. Өрөөний температурыг автоматаар тохируулна. Дулаан тусгаарлалт сайтай байшинд хэрэглэвэл маш өндөр үр ашигтай.

3. Эрчим хүчний хэмнэлт

Дулааны цацраг шууд хүний бие болон өрөөний тавилганд шингэнэ. Өрөөний агаарын температур тогтоосон хэмжээнд хүрмэгц төхөөрөмж цахилгаан хэрэглээ автоматаар салах бөгөөд дулааны цацраг шингэсэн тавилгууд дулаан ялгаруулж эхлэнэ. Ийнхүү эрчим хүч 30% хувиар хэмнэгдэнэ.

4. Байгаль орчин хоргүй

Төхөөрөмж нь зөвхөн дулаан ялгаруулна. Улайсахгүй, гэрэлтэхгүй, салхилахгүй, хий гаргахгүй, тоосжилт үүсгэхгүй, дулааныг жигд тараана, хэмнэлттэй, найдвартай ажиллагаатай бөгөөд орон сууц болон албан тасалгаанд хэрэглэхэд нэн тохиромжтой.

5. Хэрэглээ

Хэрэглэхэд хялбар. Өрөөний температур буурмагц автоматаар асч, тогтоосон дулааны хэмжээнд хүрмэгц тэжээлээс салгагдана. БНХАУ-ын GB7406.23-200 стандартын шаардлагыг бүрэн хангасан. Ус, тос, зэврэлтэнд үл эвдрэнэ. Тусгаарлагч чадвар 3750V оос их. Галын түймэрийн аюулын В1 ангилалын хэмжээнээс их.

6. Халаах зарчим

Нүүртөрөгчийн мяндасын үндсэн элемент нь талст хавтан юм.Энэ төрлийн талст хавтангийн материал нь хамгийн дээд зэргийн дулаан ялгаруулагч бөгөөд хөнгөн, маш бат бөх, хатуу, өндөр температурт тэсвэртэй, элэгдэхгүй, дулаан дамжуулах чадвар сайн, химийн бодисонд эвдрэхгүй, тэлэлтийн коэфициент бага материал юм. Метал бус материалуудаас хамгийн сайн дулаан дамжуулагч болно. Чөлөөт электроны дулаан дамжуулахад голлон энэхүү материалыг хэрэглэдэг.

Дулаан бол мянган лан. Эрүүл бол түмэн жаргалан.