Асар өргөн уудам нутаг бүхий Монгол орны маань хөдөө хээр нутагт цахилгаан эрчим хүч хүрээгүй ч мөнх хөх тэнгэрийн доор наргүй өдөр цөөхөн билээ.

Хөдөө орон нутагт төдийгүй хот суурин газар цахилгааны хомсдолтой өнөө үед өдрийн цагт 6-8 цаг цэнэглээд 10 цаг гэрэлтүүлэг өгч чадах нарны зайн гэрлийн төхөөрөмжийг танд танилцуулж байна.

Энэхүү гэрлийг гэр орон сууцандаа хэрэглэхээс гадна хашаа, авто граж, агуулах гээд шөнийн цагт гэрэлтүүлэг шаардагдах бүх газар хэрэглэж болно.

Эрчим хүчний тэг зардал бүхий энэхүү авсаархан гэрэлтүүлэгч нь 30 мянган цаг буюу өдөр бүр 10 цаг асаалаа гэхэд 8.2 жил ашиглах боломжтой.

  • Мөнгөн ус хэрэглээгүй тул эрүүл мэндэд хоргүй
  • Корпус: Төмөр ба хуванцар
  • Батарей. NI-MH, AA, 2000mAh , 3 ширхэг
  • Жин 1.1 кг
  • Хэмжээ: 220мм х 180мм х 140мм
  • Савалгаа: 4 ширхэг/хайрцаг
  • Хайрцагийн хэмжээ: 380мм х 310мм х 240мм
  • Нэг хайрцагийн жин: 4.4-5.8 кг
  • Баталгаа: Нэг жил
  • Захиалга хийх доод хэмжээ: 200 ширхэг
04 05
02 03
Өнгө Үзүүлэлт Үнэ (USD)
Өдрийн цагаан гэрэл
(5000~7000k)
Нарны хавтан:9V,5W
50 ширхэг LED гэрэлтэй
4500~5000 MCD LED
Гэрлийн урсгал:200 lm
62.3

Нарны цахилгаан энерги цуглуулагч хавтанг өвлийн улиралд хэрэглэж болох уу?

Монгол орны Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгуудад нарны энергийн хэмжээ бусад аймгуудаас харьцангуй их байдаг тул нарны цахилгаан үүсгэгч хавтанг хэрэглэхэд ихээхэн давуу талтай. Испаний Мадрид, Португалын Лиссабон хотуудад хийсэн туршилтын үр дүн Европын бусад орнуудаас өндөр байгаа нь дээрхи аймгуудын адил нарны энергийн хэмжээ их байгаатай холбоотой юм. Гэвч өвөлдөө хүйтэн бүс нутгуудад нарны эрчим хүчийг хэрэглэхэд боломжгүй гэсэн үг биш юм.
Учир нь нарны цахилгаан энерги цуглуулах хавтанг өвлийн улиралд хэрэглэхэд их тохиромжтой. Нарны гэрлээс цахилгаан энерги цуглуулагч хавтанд агаарын температурын зөрүү нөлөөлдөггүй. Харин ч эсрэгээрээ нарны электрон үйлчлэл хүйтэн өдрүүдэд халуун өдрөөсөө илүү идэвхитэй байдаг. Үд дунд болон үдээс хойших нарны энерги хамгийн их тусгалтай байдаг. Шөнийн цагт ч гэсэн сар болон одод, хотын гэрлээс энерги цуглуулж болно. Өвлийн цагт хамгийн их бүрхэг байдаг АНУ-ын Сиатл, Клевлэнд хотуудад нарны хавтангууд үүлний зузаан нимгэнээс шалтгаалан 5-50 хувийн цахилгаан энерги цуглуулдаг. Энэ нь ахуйн хэрэглээний цахилгаан гэрэлтүүлгийг бүрэн хангаж чадахуйц үзүүлэлт юм.