Үйлдвэр дээр очиж нэг өдрийн дотор 4 ажилчин 2,44м х 6,1м хэмжээтэй байшинг ажлын 8 цагт дуусгаж байгааг хараад үнэхээр их биширлээ. Манай сайтын эрхэм зочин танд өвөл зуны улиралд хэрэглэж болох энэхүү гайхамшигт зөөврийн байшинг хэрхэн угсарч байгааг танилцуулъя.

Сэргээгдэх эрчим хүчний нэг болох нарны эрчим хүч бол найдвартай цахилгаан хангамж, дуу чимээгүй, орчин тойронд сөрөг нөлөөгүй, түлш зарцуулахгүй, суурьлуулахад хялбар, хэрэглэхэд энгийн, удаан жилийн эдэлгээтэй гэх зэрэг олон давуу талтай байдаг. Энд танилцуулж байгаа төхөөрөмж нь нарны эрчим хүчнээс гаргаж авсан цахилгаан энергийг цахилгаан шугам сүлжээтэй холбож, хэрэглэх өндөр чадалтай инверторууд болно.

Нүүрс түлэхгүйгээр өвөлжье гэвэл амархан. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад утааны асуудлыг шийдээд байгаа шинжлэх ухааны нэг ололт бол Эко халаалтын систем юм.

Уншигч танд нэгэн эдийн засгийн тооцоо танилцуулмаар байна. Салхин цахилгаан үүсгүүрийн 5Квт-ын төхөөрөмж нь нэг өрхөд тохиромжтой гэж үйлдвэрлэгч тайлбарласан юм. Монгол орны цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай бүс нутагт 5КВт-ын төхөөрөмж нь ахуйн хэрэглээний цахилгаан ба дулааны асуудлыг бүрэн шийдэх боломжтой юм.

220 вольтын энгийн хөргөгчийг нарны эрчим хүчээр ажиллуулна гэвэл ихээхэн өндөр зардал гарна. Харин энд танилцуулж байгаа хөргөгч болон хөлдөөгчүүдийг цахилгаан эрчим хүчний хангамж дутагдалтай буюу цахилгаангүй хөдөө орон нутагт хэрэглэхэд нэн тохиромжтой.

Танд танилцуулж байгаа энэхүү халаалтын төхөөрөмж нь нарны халаалтаар орон сууцыг халаах иж бүрэн систем юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах Засгийн Газарын төсөлд бүрэн тохироно. Үнийн хувьд хямд, бөгөөд Европын стандартад нийцсэн.

Цахилгаан эрчим хүчний сүлжээгүй хөдөө орон нутагт усны асуудал маш их гардаг. Ялангуяа манай говийн болон хээр талын бүс нутагт хүн малын ундны усыг гар худгийн насос хэрэглэхээс өөр арга байхгүй. Тэгвэл нарны эрчим хүчээр ажилладаг эдгээр худгийн насос нь хүн малын амьдралын эх үүсвэрийг баттай хангаж чадна.

Хөдөө орон нутагт төдийгүй хот суурин газар цахилгааны хомсдолтой өнөө үед өдрийн цагт 6-8 цаг цэнэглээд 10 цаг гэрэлтүүлэг өгч чадах нарны зайн гэрлийн төхөөрөмжийг танд танилцуулж байна.

Гудамж талбайн нарны гэрэлтүүлэг нь сүүлийн үед хамгийн хямд өртөгтэй гэрэлтүүлгийн систем болоод байна. Анхны хөрөнгө оруулалт бага бөгөөд цаашид 0 зардлаар гудамж талбайг шөнийн цагт гэрэлтүүлэхээс гадна удаан жилийн турш баталгаатай ажиллана.