Үнэ: 8140 доллор

Энэхүү машин тэмээ, хонины ноос, ямааны ноолуурыг угааж тос зунгагыг нь цэвэрлэнэ. Орчин үеийн жижиг авсаархан эдгээр тоног төхөөрөмж нь ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой.

Ноос ноолуур угаах үйлдвэр

Угаалгын үйлдвэр нь 3 шат дамжлагаар үйлдвэрлэл явуулах бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэглээ багатай тул өндөр үр ашигтай үйлвэрийн нэг болно.
Бохир бүтээгдэхүүнийг угаах машинд оруулж 10 минут угаана. Угаасан бүтээгдэхүүнийг сэгсрэх машинд оруулж дараа нь хатаагч машинаар хатаана.
Угаалга хийх процесс маш хурдан. Ямар нэгэн химийн хорт бодис хэрэглэхгүй тул үйлдвэрийн хаягдал байгаль орчныг бохирдуулахгүй.
Томоохон хэмжээтэй үйлдвэр байгуулах гэж байгаа бол ус цэвэрлэх байгууламж хийгээд хэрэглэсэн усаа дахин ашиглаж болно.

Манай хөдөө орон нутаг хэрэглэхээр бага оврын ноос угаах үйлдвэрийн иж бүрэн шугамыг 17 сая төгрөг орчимд үйлдвэрээс нь шууд худалдан авч болохоор байна. Үүнд нэг ээлжиндээ буюу ажлын 8 цагт 120 кг ноос угааж, сэгсэрч хатаах хүчин чадалтай. Манай хөдөө орон нутагт түүхий ноосыг 500 төгрөгөөр худалдан авдаг бол угаасан ноосыг 3000 гаруй төгрөгөөр худалдан авдаг. Тэгвэл бага оврын ноос угаах үйлдвэр нь нэг өдөрт ойролцоогоор 300 мянган төгрөг буюу сардаа 9 сая төгрөгний орлоготой ажиллахаар харагдаж байна. Хоёр ээлжээр 16 цаг ажиллабал энэ үйлдвэр нэг сарын дотор тоног төхөөрөмж худалдан авсан зардлаа нөхнө.

Зардал хэмнэх үүднээс хатаалга хийхгүйгээр шууд эсгийний үйлдвэрт нийлүүлнэ. Эдгээр тоног төхөөрөмжийг ноос угаах үйлдвэрт ашиглахаас гадна зочид буудал, уул уурхайн ажилчлын хувцас, цагаан хэрэгсэл угаахад ашиглаж болно. Бага оврын машиныг нь хот суурин газар угаалгын жижиг цех байгуулах сонирхолтой иргэд өрхийн хэмжээнд хэрэглэхэд тохиромжтой.

Үйлдвэрлэл явуулах шугамын урт 5м. Гэвч ажлын байрны хүрэлцээ бага бол дамжлагыг өнцөг гаргах маягаар зохицуулж болно. Үйлдвэрийн хүчин чадлаас хамаарч 2-8 ажилчин байхад хангалттай.
Цахилгааны хэрэглээ хүчин чадлаас хамаарч тасралтгүй 8 цаг 3 машин зэрэг ажиллавал 8000-42500 төгрөг зарцуулна. Гэвч хамгийн өндөр хүчин чадалтай машин 8 цагт 6,4 тонн ноос угааж чадна.

Харин хамгийн том хэмжээний үйлдвэр нь 50 гаруй сая төгрөг болно. Энэ үйлдвэр ажлын 8 цагт 6,4 тонн ноос угаах хүчин чадалтай бөгөөд өдөртөө 16 сая төгрөгний орлоготой ажиллана. Ийм үйлдвэр малчидын ноосыг нь угааж өгөх үйлчилгээ хийхэд л хэдхэн өдрийн дотор зарлагаа нөхөх болно.

Үйлдвэрт 2-3 ажилчин байхад хангалттай. Төвийн бохир болон цэвэр усны системд холбогдсон 8*5 хэмжээний жижиг байшинд үйлдвэрлэлийг явуулж болно. (Агуулах сав орохгүйгээр). Зуны дэлгэр цагт хатаалгыг байгалын аргаар хийвэл илүү хэмнэлттэй байх бөгөөд тусгай саравчин доор сараалжин тавиур дээр хатаах нь зүйтэй.

Бага оврын ноос угаах үйлдвэрийг аймаг сумын төвд байгуулж болох бөгөөд жилийн 4 улиралд үйл ажиллагаа нь зогсолтгүй ажиллаж чадна. Тухайлбал:

Нэг кг ноосыг 1000 төгрөгөөр угааж өгөхөд өдөртөө 6,4 сая төгрөгний орлоготой ажиллаж болохоор харагдаж байна.

Үйлдвэрийн хүчин чадал:

Ноос угаах машинууд:15-400 кг хүртэл
Ноос сэгсрэх машинууд: 25-500 кг хүртэл
Ноос хатаах машинууд:15-120 кг хүртэл

Үйлдвэрийн баталгаа нэг жил, Үйлдвэрийн агуулахад ихэвчлэн бэлэн байдаг тул захиалга хийсэн өдөрт нь ачуулна. Хэрэв үйлдвэрт бэлэн машин байхгүй болсон тохиололд захиалга авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор нийлүүлнэ. Захиалагчийн хүсэлтээр нутагт нь очиж угсарч өгөх, сургалт явуулж болно.

Ноос угаах машины техникийн үзүүлэлт, 2016 оны үнийн санал

Үзүүлэлт/нэгж GX15 GX30 GX50 GX70 GX100 GX150 GX200 GX250 GX300 GX400
Багтаамж (кг) 15 30 50 70 100 150 200 250 300 400
Хүрдний диаметр (мм) φ540 φ660 φ800 φ950 φ960 φ1060 φ1080 φ1200 φ1300 φ1220
Хүрдний өргөн (мм) 680 800 980 1220 1420 1650 2000 2280 2280 3360
Хүрдний хурд (эрг/мин) 46 36 36 34 34 33 32 30 28 28
Уурын даралт (Mpa) 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6
Чадал (KW) 0. 75 1. 1 1. 5 2. 2 3 4 5. 5 7. 5 7. 5 11
Цахилгаан халаагч (квт) 9 18 30 36 48          
Гадна хэмжээ (мм) Урт 1200 1520 1750 2050 2300 2500 2900 3200 3200 4320
Гадна хэмжээ (мм) Өргөн 800 1100 1200 1300 1300 1400 1400 1500 1600 1900
Гадна хэмжээ (мм) Өндөр 1200 1300 1500 1700 1800 1900 1900 2100 2200 2100
Хайрцагын урт (мм) 1350 1670 1900 2200 2450 2650 3050 3350 3350 4470
Хайрцагын өргөн (мм) 950 1250 1350 1450 1450 1550 1550 1650 1750 2050
Хайрцагын өндөр (мм) 1400 1500 1700 1900 2000 2100 2100 2300 2400 2300
Цэвэр жин (кг) 260 380 500 850 950 1050 1450 1900 2300 2800
Бохир жин (кг) 310 480 650 1050 1200 1300 1750 2200 2700 3200
Үнэ ам доллор 2200 2640 3300 4200 4500 4730 5280 6380 6820 10450
Үйлдвэрээс Эрээн хүртэл тээвэр 220 220 240 260 260 260 300 300 300 320

Эдгээр машин нь хөндлөн давхар хүрдтэй бөгөөд гадна дотор хүрдийг нь үл зэврэх сайн чанарын гангаар хийсэн. Дотор хүрдний хана нь маш толигор тул дотор нь хийсэн аливаа угааж байгаа зүйл гэмтэл авахгүй. Дотор хүрдний хавхлагын түгжээ нь болзошгүй аюулаас сэргийлэх цоожтой бөгөөд гадна хүрдний цоож нь цахилгаан дохиололоор нээгднэ. Найдвартай хамгаалалттай энэхүү машин нь дуу чимээ бага, чичиргээ доргилт бага өгдөг шинэ технологиор үйлдвэрлэгдсэн.

1. Ноос угаах шинэ технологи

Маш их бохирдолтой ноосыг угааж, энд туршилтыг хийжээ. Хоёр удаагийн угаалгын дараа ноосны хир буртаг, шороо тоос бүр мөсөн цэвэрлэгдсэн бөгөөд харин ноосонд наалдаж үлдсэн өвс ургамал, хоргол жижиг чулуу нь үлдсэн байлаа.

Ноос угаах шинэ технологи нь ажлын байрны талбай бага шаардах тул жилийн дөрвөн улиралд 5*8 хэмжээтэй жижиг өрөөнд үйлдвэрлэл явуулах боломжтой. Анхны хөрөнгө оруулалт бага, угаах, сэгсрэх, хатаах машинууд нь тус бүр нэг хөдөлгүүртэй тул цахилгаан зарцуулалт бага байдаг.

2. Ноос угаах хуучин технологи

Хуучин технологи нь 60-70м урт талбайд байршуулах бөгөөд өвлийн цагт ноос угаавал үйлдвэрлэлийн том байр шаардагдаж, халаалт дулааны зардал өндөр гардаг. Учир нь ноосны угаалгыг халуун усаар угаадаг. Мөн анхны хөрөнгө оруулалт өндөр бөгөөд олон хүрчирхэг хөдөлгүүр зэрэг ажиллах тул цахилгааны зардал өндөр байдаг.

Энэ ээлжиндээ их хэмжээний ус хэрэглэнэ.

Ноос сэгсрэгч машины техникийн үзүүлэлт ба 2016 оны үнийн санал

Үзүүлэлт/модель SS752-500 SS752-600 SS753-800 SS751-1000 SS754-1200 “SWE301-150 SS754-1500”
Хүрдний диаметр (мм) 500 600 800 1000 1200 1500
Хүрдний өндөр (мм) 260 300 340 380 480 600
Хүрдний эргэх хурд (эрг/мин) 1000 1000 910 900 750 750
Чадал(квт) 1. 5 3 4 5. 5 7. 5 10
Багтаамж (кг) 25 45 80 130 220 500
Гадна хэмжээ”(мм) 1000*1000*650 1250*1250*700 1500*1500*800 1800*1800*900 2000*2000*1020 2550*1950*1400
Хайрцагийн хэмжээ (мм) 1150*1150*800 1400*1400*850 1650*1650*950 1950*1950*1050 2150*2150*1170 2700*2100*1550
Цэвэр жин (кг) 300 500 1000 1400 1800 2800
Үнэ ам доллор 2420 2640 3300 3850 4950 8000
Эрээн хүртэл тээвэр
ам доллор
220 220 240 240 260 260

Бохир ноосыг угааж дууссаны дараа сэгсрэх машинд оруулж, 10 минут сэгсрэлт хийж ус чийгийг гадагшлуулна. Дараа нь машиныг унтрааж, эргэлт бүрэн зогссоны дараа цэвэр ноосыг машинаас гаргана. Энэ үед ноосны ус чийг 70% иар буурна. Сэгсрэлт хийгдсэн ноос хатаалт хийхэд түргэн хатна.

Зураг дээр: Угаасан ноосны усыг нь сэгсэрчихээд байгаа байдал.

Ноос хатаагч машины техникийн үзүүлэлт ба 2016 оны үнийн санал

Үзүүлэлт/нэгж SWA801-15 SWA801-30 SWA801-50 SWA801-100 SWA801-120 SWA801-150
Дээд багтаамж (кг) 15 30 50 100 120 150
Бункер хэмжээ (мм) φ750*560 φ950*800 φ1160*1000 φ1320*1100 φ1500*1080 φ1600*1160
Эргэлт (эрг/мин) 32 32 32 30 28 27
Уурын даралт (Mpa) 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6 0.4-0.6
Чадал (квт) 0. 75 2. 2 3 4. 4 5. 2 7. 4
Гадна хэмжээ (м) 0. 92*1. 2*1. 65 1. 1*1. 45*1. 9 1. 32*1. 7*2. 2 1. 5*1. 86*2. 38 1. 62*1. 86*2. 45 1. 74*2. 05*2. 55
Цэвэр жин (кг) 500 600 700 850 1000 1100
Үнэ (уур/цахилгаан) ам доллор 2860 3300 3850 4500 4950 5000
Үнэ (хий) ам доллор   3630 4180 4800   6050
Эрээн хүртэл тээвэр
ам доллор
220 220 220 220 220 220

Автомат хяналтын систем хатаалт хийх үйл ажиллагааг бүрэн удирдаж, эцсийн бүтээгдэхүүн гаргана. Хүрдийг сайн чанарын тусгай төмрөөр үйлдвэрлэсэн нь хатаалт хийж байгаа бүтээгдэхүүний чанарыг үл алдагдуулахаас гадна машины эдэлгээний хугацааг уртасгаж өгсөн байна. Хатаалт хийх бүтээгдэхүүнийг машин руу оруулж гаргах үйлдлийг хялбар болгох үүднээс хавхагыг том хийж өгсөн. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтыг сайтар хийсэн бөгөөд дуу чимээ бага гаргах технологиор үйлдвэрлэсэн.

Эдгээр машинаар угааж болох малын гаралтай түүхий эд

sheep gamel goat
Хонины ноос Тэмээний ноос Ямааны ноолуур

Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.

comments